Яценюк, Саакашвили хоёрын зөрчлийн шалтгааныг Порошенко олов

2015 оны 09 сарын 07

Украины Ерөнхий сайд Арсений Яценюк, Одесс мужийн тэргүүн Ми­хаил Саакашвили хоёрын хооронд үүсээд буй зөрчлийг “тус улсад хийж буй өөрчлөлт, шинэчлэлтийн явц, үр дүнд сэтгэл дундуур байгаагийн илрэл. Ийм байдал надад ч байна” гэж Ерөнхийлөгч Петр Порошенко нь хэлсэн байна. Түүний үзэж буйгаар байдлыг засаж залруулах хүсэл Яценюкт ч, Саакашвилид ч байгаа аж.Энэ сарын 3-нд Саакашвили теле­визээр ярихдаа Украины Засгийн газар олигархуудын хяналтад байна гэж хэлээд, Нисэх хүчний албаны дарга Денис Антонюкийн эргэн тойрны байдлыг жишээ болгожээ. Албан тушаалаа хувийн зорилгоор ашигласан, Коломойскийн нисэх хүчний компанийн эрх ашгийг хамгаалсан гэгдэн Антонюк энэ сарын 4-нд ажлаасаа халагдсан аж.Тэгвэл Саакашвилигийн хэлс­нийг Яценюк гүтгэлэг хэмээн үз­жээ. “Сэтгэлийн хөөрөл, үн­дэс­лэл­гүй зэмлэл нь өөрчлөлт шинэч­лэлтийг эсэргүүцэгчдэд л олз болно. Тэр дундаа Ерөнхийлөгч бай­сан хүн буруу зэмлэл хийх нь тун зохисгүй” гэж Яценюк хэлжээ. Ук­раины Засгийн газрын үйл ажил­лагааг  үр дүн муутай байна. Яцен­юкийн танхимын үед төрийн ажилт­нуудын авлига багассангүй гэж Одесс мужийн тэргүүн үзсэн байна.