АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүний цуваа үргэлжилсээр

2015 оны 09 сарын 07

АН-аас Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр төлөвлөж буйгаа Харвардын их сургуулийн багш, эрх зүйн профессор Лоуренс Лессиг мэдэгдлээ. Тэрбээр интернэт ашиглаж сонгуулийн кампанит ажлынхаа санд нэг сая ам.доллар цуглуулж чадсан гэнэ. “Америкийн Засгийн газар ажил хийхгүй байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Байдлыг өөрчлөх арга зам олох нь чухал” гэж тэр үзэж байна. Ерөнхийлөгчөөр сонгогдчихвол сонгуулийн кампанийг санхүүжүүлэх үйлсэд өөрчлөлт хийчихээд огцорч, бүрэн эрхээ Дэд Ерөнхийлөгчдөө шилжүүлнэ гэж тэр хэлжээ.Лессигээс гадна АН-аас Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, нам бус сенатор, социалист Берни Сандерс, Мериленд муж улсын амбан захирагч байсан Мартин О’Мэлли, Род-Айленд муж улсын амбан захирагчаар ажиллаж асан Линкольн Чафи, Виржини муж улсаас Сенатын гишүүнээр сонгогдож байсан Жим Уэбб нар өрсөлдөх гэж байгаа. Одоогийн Дэд Ерөнхийлөгч Жо Байден яахаа хараахан шийдээгүй байна.Флорида муж улсын амбан захирагч байсан Жеб Буш, тэрбумтан Дональд Трамп, Арканзас муж улсыг захирч явсан Майк Хакаби, Сенатын гишүүн Тед Круз, Рэнд Пол, “Hewlett-Packard”-ын ерөнхий захирал байсан Карли Фиорина, тархины мэс засалч Бен Карсон нар БНН-аас өрсөлдөх гэж байгаа.