Францчууд дүрвэгчдийг таашаахгүй байна

2015 оны 09 сарын 07

Улс орондоо дүрвэгчид хүлээж авах журмыг зөөлрүүлэхийг францчуудын ихэнх нь эсэргүүцэж байгаа аж. Odaxo компаниас явуулсан асуулгад оролцогчдын 55 хувь нь ийм саналтай байжээ. Сүүлийн саруудад олон зуун дүрвэгчийг орогнуулаад байгаа Германыг бодвол Франц улс тэдэнд зочломтгой бус хандаж буй аж. Харин алан хядагч “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэж буй олон улсын эвсэлд нэгдэхийг францчуудын 61 хувь нь дэмжиж байгааг санал асуулга харуулсан байна. Хуурай замын цэргээ Сири рүү илгээх нь зүйтэй гэж тэд үзэж байв. Санал асуулга 1000 хүнийг хамарчээ.