Иракийг Пентагон үнэлэв

2015 оны 09 сарын 07

“Исламын улс” бүлэглэлийн байрлалд Ирак цохилт өгөхдөө АНУ-аас авсан F-16 бөмбөгдөгчийг анх удаа ашиглав. Иракийн Батлан хамгаалахын сайд Халед аль-Обейди сэтгүүлчдэд мэдээлснээс үзвэл уг ажиллагаа ер бусын үр дүнтэй болжээ. Тиймээс Иракийн Агаарын цэргийн хүчин F-16 онгоцуудыг “Исламын улс”-ын эсрэг үргэлжлүүлэн хэрэглэхээр шийдвэрлэсэн байна. Орчин цагийн энэ онгоцыг амжилттай эзэмшиж, алан хядагч бүлэглэлийг бүрэн устгах үйлсэд ашиглаж буйд нь Пентагоны төлөөлөгч Питер Кук талархаж буйгаа Иракийн талд илэрхийлжээ.Тэрбээр “Ирак улс, түүний ард түмэнтэй стратегийн түнш болохыг АНУ үүргээ гэж үзнэ. Үйлдвэрээс шинэ онгоцууд гармагц Иракт нийлүүлнэ” гэж амлажээ.