“Исламын улс”-ын 4000 гаруй алан хядагч дүрвэгчийн дүрээр Европт орж иржээ

2015 оны 09 сарын 07

Дүрвэгчийн дүрээр “Исламын улс” бүлэглэлийн 4000 гаруй алан хядагч Европын холбооны орнууд руу нэвтэрлээ гэх мэдээ байна. Тэд Туркийн Измир, Мерсин хотуудын усан буудлаас дүрвэгчидтэй нийлж Газар дундын тэнгисээр дамжиж Итали руу иржээ. Дараа нь Европын бусад улсууд, тэр дундаа Швед, Германд очсон аж. Нэгэн дамын панзчины ярьснаас үзвэл тэрбээр арав гаруй алан хядагчийг Европ руу нэвтрэхэд нь тусалжээ. Алан хядагчдын нэг нь “Бид Сирид төдийгүй дэлхий даяарт халифат байгуулахыг хүсэж байна. Бидний довтолгоо хувь хүмүүс рүү биш, Өрнөдийн орнуудын Засгийн газар руу чиглэх болно” гэж хэлсэн гэнэ.