Валенса гэртээ дүрвэгч “орогнуулна”

2015 оны 09 сарын 07

Польшийн Ерөнхийлөгч байсан, Нобелийн Энхтайвны шагналт Лех Валенса Африкийн ор­нуудаас дүрвэж буй хүмүүст туслах шаард­лага­тай гэж хэлээд гэртээ хэд хэдэн хүн байр­луулахад бэлэн, гэхдээ гэргийтэйгээ зөвлөнө хэмээн мэдэгдсэн байна. Түүний үзэж буйгаар бол дүрвэгсдэд ажлын байр олгож, эхний үед нь асар майхан барьж өгөх шаардлагатай гэнэ. Тэгэхдээ дүрвэгсдийн урсгал Европын байдлыг тогтворгүй болгохгүй байхаар бүх арга хэмжээг авах нь чухлыг онцолсон байна. Польш улс 2.2 мянган дүрвэгч хүлээн авах боломжтой гэж Польшийн Засгийн газрын тэргүүн Эва Копач урьд нь мэдэгдэж байжээ. Дүрвэгчдэд туслах шаардлагатай гэдэгт Словакийн Ерөнхий сайд Рыберт Фицо эргэлзэж буйгаа илэрхийлээд, байдал тогтворгүй байгаа Ливи, Сирид олон ул­сын цэргийн хүч байрлуулбал яасан юм гэх санал хэлж байсан. Энэ сарын 9-нд Унгар, Польш, Словак, Чех улсын дээд хэмжээний ээлжит бус уул­залт Прагад болж, Европ дахь дүрвэгсдийн хям­ралын талаар ярилцаад дүрвэгсдийг улс ор­нуу­дад квот тогтоож хуваарилахыг эсэр­гүүц­сэн юм.