Обамагийн саналыг намынхан нь дэмжиж байна

2015 оны 09 сарын 03

Тегерантай цөмийн асуудлаар тохи­ролцоонд хүрэхийг дэмжиж буйгаа Аме­ри­кийн АН-аас сонгогдсон сенатор Барбара Ми­кульски мэдэгдлээ. Хамтран ажиллах төлөв­лөгөө боловсруулах нь цөмийн бөм­бөг­тэй болох Ираны замыг хаах хамгийн зөв арга гэж тэр үзэж буй юм байна. Лалын энэ БНУ-тай байгуулсан хэлэлцээрийг есдүгээр сарын 17-ноос өмнө Конгрессоор хэлэлцэж дэмжих, эсэхээ шийдсэн байх ёстой аж.Конгрессын хоёр танхимд олонхийг БНА бүрдүүлж буй бөгөөд дээрх хэлэлцээг дэм­жихгүй байгаа гэнэ. БНН-аас сон­гогд­сон Сенатын гишүүдийн удирдагч Митч Макконелийн хэлж буйгаар бол Дээд танхим ч мөн ийм байр суурьтай байгаа бололтой.Тэгвэл Обамагийн санаачилга Конгресс дахь нэг намынхных нь дэмжлэгийг хүлээж буй аж. Тегерантай хийж буй тохиролцоог хүлээж аваагүй Сенатын шийдвэрт Обама хо­риг тавих юм бол хууль тогтоогчид яаж ч чадах­гүйг Микульскигийн шийдвэр харуулж байна.Америк, Орос, Хятад, Англи, Франц, Гер­ман, Иран улс Тегераны цөмийн хө­төлбөрийн асуудлаар долдугаар сарын 14-нд тохиролцоонд хүрсэн аж. Түүний дагуу Иран улс таван жилийн хугацаанд ураныг 3.67 хувиас дээш түвшинд хүргэж баяжуулахгүй, “Форд” заводыг технологийн төв болгож өөрч­лөхгүй байх үүрэг хүлээсэн. Үүний хариуд Тегеранд тавьсан хоригоо цуцлах бө­гөөд Иран хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол хоригоо буцаагаад тавьчих магадлалтай.