Гватемалын Ерөнхийлөгчийг баривчлахыг шүүх нь зөвшөөрчээ

2015 оны 09 сарын 03

Гаалийн байгууллагын ажилд авлигын хэлбэрээр оролцсон хэмээн сэжиглэгдэж буй Гватемалын Ерөнхийлөгч Отто Перес Молинаг баривчлах зөвшөөрлийг шүүх нь олгосон байна. Молина авлигын уг хэрэгт холбогдолгүй хэмээн  няцааж хэд хэдэн удаа мэдэгдэл хийсэн юм. Дэд Ерөнхийлөгч байсан Роксана Бальдеттийг өнгөрсөн сарын 21-нд мөн ийн сэжиглэж баривчилжээ.Гватемалын Ерөнхийлөгч шүүхээр мөр­дөн байцаагдахгүй байх дархлаатай ч Конгрессын депутатууд энэ эрхийг нь есдүгээр сарын 1-нээс хүчингүй болгож орхисон байна. Түүнийг бас гадагш явахыг нь хоригложээ. 64 настай Отто Перес Молина 2011 онд Эх оронч намаас нэрээ дэвшүүлж Ерөн­­хий­лөг­чөөр сонгогдсон байна. Ерөн­хийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 6-ны ням гаригт болно. Үндсэн хуульд зааснаар Перес түүнд нэрээ дэвшүүлэх боломжгүй юм. Тэрбээр 2016 оны нэгдүгээр сард халаагаа өгөх ёстой аж.