Эстонийн Төрийн тэргүүн хачиганд хазуулжээ

2015 оны 09 сарын 03

Хэвлэлд мэдээлснээс үзвэл Эс­то­нийн Ерөнхийлөгч Томас Хендрик Иль­вес өнгөрсөн сарын эхээр ойд мөөг түүж яваад хачиганд хазуулсан аж. Хачигнаас халдвар авчээ гэх онош эмч нар сая тавьсан байна. Эс­то­нийн Төрийн тэргүүн албан үүргээ үр­гэлж­лүүлэн гүйцэтгэж, хажуугаар нь эмчилгээ хийлгэхээр шийджээ.Ерөнхийлөгчийн гэргий байсан Эвелин Ильвес 2011 онд мөн ийм өвч­нөөр өвчилж байжээ. Түүнээс болж тэр эмэгтэй спортоо хаяж буйгаа зар­ласан гэнэ. Түүний эмчилгээ хагас жил үргэлжилжээ. Жил бүр хийдэг шинжилгээний явцад 2007 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушид бас ийм онош тавьж байсан байх юм. Гэтэл Буш эмчид үзүүлэхээсээ өм­нө хачигны халдвар авч эмчилгээ хийлгэж байсан аж. Хачигны боррелиоз (Лаймагийн өв­чин ч гэдэг) гэдэг энэ халдвар манай гаригийн умард хагаст ихэд тархсан, хачигаар дамждаг өвчин юм. Энэ халдварыг авсан хүн халуурч, тол­гой өвдөнө, сульдана, биеэр нь юм туурна. Өвчнийг судлах ажлыг анх 1975 онд АНУ-ын Лайм гэдэг газар эхэлж байжээ. Уг өвчин халдваргүй.