“Исламын улсад” цохилт өгөхөд Орос оролцоогүй

2015 оны 09 сарын 03

“Исламын улс”-ын байрлалд агаа­раас цохилт өгөхөд Оросын нисэх хү­чин оролцож буй гэх мэдээлэлд итгэхгүй байхыг Кремль уриалав. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээл­лийн асуудал эрхэлсэн Дмит­рий Песков ийн мэдэгдсэн байна. “Ис­ламын улс”-ын дайчидтай тэм­цэлдэхээр Орос улс Сири рүү байлдааны нисэх хүчнээсээ ил­гээ­хээр болжээ гэх мэдээлэл Из­раи­лийн хэвлэлд өмнө нь гарсан байна. Түүнчлэн Оросын мянга мянган цэр­гийн алба хаагчийн тухай ч хэвлэлд өгүүлсэн аж.АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч Марк Тонер энэ нийт­лэ­лийг “Исламын улс”-ын эсрэг тэмцэлд Орос оролцоогоо нэмэг­дүүлбэл Вашингтон талархана гэж тайлбарлаж байсан удаатай.