Ясир Арафатыг хордуулсан гэх баримт олсонгүй

2015 оны 09 сарын 03

Палестиний удирдагч асан Ясир Ара­фатын үхлийн шалтгааны тухай хэргийг Фран­цын шүүгчид хаах нь зүйтэй гэж үзжээ. Арафатыг хордуулсан гэх сэжгийг нот­лох боломжгүй гэж   Нантер хотын шүүх үз­сэний дараа шүүх ийм шийдвэр гаргасан бай­на. Арафатын үхлийг улс төрийн аллага гэж үзсэн бэлэвсэн гэргийх нь өмгөөлөгч энэ хэргийг хаасан тухай шийдвэрийг давж заалдахаа гэж мэдэгдсэн аж. Ясир Арафат 2004 оны арванхоёрдугаар сард Парисын захын нэгэн эмнэлэгт 75 нас­тай­даа өөд болсон юм. Ухаан алдсан Ара­фатыг эмнэлэгт аваачсан ч тархинд нь цус харваснаас нас баржээ. Цус харвасан гэж албан ёсоор үзсэн ч радио идэвхт по­ло­ний-210 хэмээх бодисоор хордуулсан гэх таа­маг­лал сүүлд нь гарч ирсэн байна.Арафатын үхлийн шалтгааныг мөрдөн шал­гаж байсан “Аль Жазира” телевиз түүний хувийн эд зүйлсийг 2012 онд шинжилгээнд явуулсан бөгөөд Франц, Швейцарь, Оросын мэргэжилтнүүд Арафатыг хордуулсан гэх шинж тэмдэг олоогүй аж.