Тимошенко гурав дахь удаагаа Ерөнхий сайд болж магадгүй

2015 оны 09 сарын 02

Арсений Яценюкийн оронд “Батькивщина” фракцын тэргүүн Юлия Тимошенко Украины Ерөнхий сайд  болохыг оролдож болзошгүй. Үүний тулд Дээд Рада дахь эвсэл задарсан байх нь түүнд ашигтай гэж Парламент дахь “Петр Порошенко эвсэл”-ийн эх сурвалж мэдээлэв. Түүний үзэж буйгаар төвлөрлийг задлах талаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэсэн Ерөнхийлөгч Петр Порошенкогийн дэвшүүлсэн саналыг  эсэргүүцсэн фракц (“Батькивщина”, Радикал нам болон “Самопомощь”)-ууд харилцан уялдаатай бодлого явуулж буй аж. Урьдчилан  таамаглаж буйгаар бол Радикал нам, “Самопомощь-”-ийн фракцууд цаашдаа Ерөнхийлөгчийн бодлыг хурцхан шүүмжлэх бололтой.Юлия Тимошенко 2005, 2007-2010 онд Украйны Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан юм. Тэрбээр 2010 онд  Ерөнхийлөгчийн сонгуульд  нэрээ дэвшүүлсэн ч хоёрдугаар шатанд Виктор Януковичоос гурван хувь бага санал авч ялагджээ. 2011 онд түүнийг ОХУ-тай хийн асуудлаар гэрээ байгуулахдаа албан тушаалаа урвуулж ашигласан гэж үзэж долоон жил шоронд хорих ял өгсөн байна. Түүнийг Украинд эргэлт гарсны дараа 2014 оны хоёрдугаар сарын 22-нд сулласан.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД