Хоригийг хоёр жил мөрдөнө

2015 оны 09 сарын 02

Америкийн хууль зөрчиж Иран, Умард Солонгос, Сиритэй сэжиг бүхий үйл ажиллагаа явуулсан учраас Оросын зарим компанийн эсрэг АНУ хориг тавилаа. Хоригт Тула хотын багаж төхөөрөмж зохион бүтээх товчоо, Новосибирскийн шөнийн харааны болон цахилгаан-оптикийн “Катод” үйлдвэр, Реутовын машины үйлдвэр, “Рособоронэкспорт”, Миг багтжээ. Түүнчлэн Иран, Хятад, Умард Солонгос, Арабын нэгдсэн Эмират, Сири, Судан, Туркийн компаниуд нэрсийн жагсаалтад орсон байна. Эдгээр компанитай худалдааны гэрээ байгуулах, тэдэнд эд материалын дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг хориглосон аж. Үүнд өөрчлөлт оруулах шаардлага гарвал Төрийн нарийн бичгийн даргаас зөвшөөрөл авах юм байна. Цэргийн зориулалттай бараа тэдэнд худалдахыг бас хоригложээ. Хориг тавихаас өмнө хэлэлцэн тохирсон байсан ч түүнийг зогсоох юм байна. Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрээр өөрчлөхгүй бол хоригийг лав хоёр жил мөрдөх аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД