Урьд өмнийн явдлаас илүү улс төрийн бодлого жин дарж байна

2015 оны 09 сарын 02

Дэлхийн II дайн дууссан үйл явдалд зориулсан ёслолын жаг­саал Хятад улсын түү­хэнд анх удаа өнөөдөр Бээжин хотод болно. Тэнхлэгийн орнуудыг ялахад Хятад чухал үүрэг гүйцэтгэснийг үүгээр са­нуулна гэж Бээжин үзэж буй. Гэтэл Хятадын холбоотон байсан зарим орны удирдагч урилгатай хэрнээ Бээжинд ирэхгүй гэх сураг дуулдаж байлаа. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун энд ирэхээс татгалзан “империалист цөөврүүдтэй” нийлж, санаанд оромгүй юм болов.Ёслолын жагсаал нь Дэлхийн II дайн дууссанд зориулсан арга хэм­жээний оргил нь бөгөөд бууж өгөх тухай гэрээнд Япон 1945 оны есдүгээр сарын 2-нд гарын үсэг зурсан ч Хятадын уламжлалыг даган 3-ныг ялалтын  өдөр хэмээн үзэх бол­жээ. Дэлхийн II дайны жилүүдэд Хятад улс Гитлерийн эсрэг эвсэлд байсныг дэлхий дахинд хийгээд өөрийн ард түмэнд сануулах нь тус улсын удирдлагын хувьд ихээхэн чухал юм. Түүнчлэн улс орноо ялагч­дын гол холбоотны нэг байсан гэж харуулахыг Хятадын удирдагчид өнөө­дөр эрмэлзэж байна. Японы тү­рэм­гийллийн  эсрэг гол тэргүүлэгч хүч нь коммунистууд байсан тэр өдрүүдийг хүмүүст эргэн сануулах нь ХКН-ын хувьд дотоод улс төрийн харилцаанд нь маш ашигтай байх нь мэдээж. Ёслолын жагсаалын үед хүндэтгэлийн индэр дээр гадаадын өндөр дээд зочин аль болох олон харагдаж байх нь Хятадад өөрт нь чухал байх нь аргагүй. Тиймээс ч Хя­тадын дипломатчид үүнд онц­гойлон хүчин чармайлт гаргасан юм.Өрнөдийн ихэнх орны удирдагчид одоо Хятадад тийм ч найрсаг бусаар хандаж, Бээжинд ирж чадахгүйгээ мэдэгдсэн. Тухайлбал, АНУ-ын Ерөн­­­­хийлөгч Барак Обама ирэхгүй. Гэх­­­дээ энэ нь америкчууд, түүний хол­­­боотнууд Бээжинд тэмдэглэж буй баярыг хайхрахгүй байгааг ха­руулж буй юм биш. Эдгээр улсыг Бээ­жинд хоёрдугаар эгнээний ажил­тан, улстөрчид төлөөлөх юм. Евро­пын холбооны орнуудаас Че­хийн Ерөн­хийлөгч Милош Земан  л Бээ­жинд очоод байна. Тэрбээр тав­ду­гаар сарын 9-нд Москвад Улаан талбай  дээр ч байж байсан. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Пу­ти­нээс гадна хуучин Зөвлөлтийн за­рим БНУ-ын, тухайлбал Белорусс, Казахстан, Киргиз, Тажик, Узбекийн Ерөнхийлөгчид ирсэн байгаа. ЗХУ-ын бүрэлдэхүүнд нэгэн цагт байсан ч өнөөдөр Европын холбоо болон АНУ-ыг  чиг баримжаагаа болгоод буй улсын удирдагчид Бээжин рүү зүг­лээгүй. Хятадтай худалдаа хийх, түүний  хөрөнгө  оруулалтыг со­нир­хож буй хөгжиж байгаа ор­нуудын тэргүүн нар  хүндэтгэлийн индэрт морилно. Хятадтай түүхийн болон үзэл суртлын уламжлалт хэлхээ хол­боотой явж ирсэн Венесуэл, Па­кистан, Монгол, Вьетнам, Лаос улсуудаас өндөр дээд хэмжээний зочид ирсэн байгаа.Хятадтай хөрш Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНАСАУ-ын удир­дагч Ким Жөн Ун нар улс, орнуудын удирдагчдын дунд байхгүй байгаа нь шууд л нүдэнд тусна. Тэгвэл Өмнөд Солонгосыг Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хе нь энд төлөөлж буй.Шинзо Абэ алга байгаа нь гайхал төрүүлэхгүй. Учир нь сүүлийн хэдэн жилд Хятад, Японы харилцаа тун эгзэгтэй байх болсон нь үндсэндээ Сен­каку арлуудын эргэн тойрон дахь нутаг дэвсгэрийн маргаанаас үү­дэлтэй юм. Солонгосын хойгийн хоёр орны хувьд хачирхалтай байдал бий болчихоод байна. Баярт оролцож буй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн эцэг нь Дэлхийн II дайны үед Японы эзэн хааны армийн эгнээнд офицер байжээ. Тэгвэл Бээ­жинд ирэхээс татгалзсан Умард Со­лонгосын удирдагчийн өвөө нь пар­ти­зануудыг командалж явсан байдаг. Тэгэхдээ ялалтын баярт зориулсан ёслол нь улс төрийн арга хэмжээ болохоор өнгөрсөн явдал гэхээсээ илүү өнөөгийн улс төрийн бодлого нь жин дарна.Түүнээс гадна Ким Жөн Уныг эрх мэдэлтэй болсноос хойш Хятад, Умард Солонгосын хооронд байдал нэлээд эвгүйцээд буй юм. Умард Со­лонгосын цөмийн зэвсгийн асууд­лаарх бодлогод Бээжин сэтгэл дун­дуур байдаг. Умардад хийж буй өөрчлөлтийг хэт алгуур байна гэж Хятадын удирдлага бухимддаг. Умард Солонгос нь бас Хятадад ит­гэ­дэггүй учраас өөр хань хайдаг. Умард Солонгосын дэд бүтцийн салбарт оруулах хөрөнгөө Бээжин мэ­дэгдэхүйц хорогдуулсан.Ким Жөн Ун дээд хэмжээний  али­ваа уулзалтад оролцохдоо дургүй. Зас­гийн эрхийг гартаа аваад гурван жил гаруй болоход гадаад улсын ганц ч удирдагчтай уулзаагүй, ялалтын 70 жилийн ойгоор Москвад ч очоогүй билээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД