НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг энэ сард ОХУ даргална

2015 оны 09 сарын 01

ОХУ өчигдрөөс эхлэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг дар­га­лах боллоо. Тус улсын санал бол­гож буй хөтөлбөрөөр бол Ойрхи Дорнод, Умард Африк дахь зөрч­лийг зохицуулах, алан хя­дагч­дын эсрэг тэмцэх нь хамгийн ойрын үеийн зорилт байх аж. ОХУ-ын хөтөлбөрийг энэ сарын 30-нд Сергей Лавровын хөтлөх сайд нарын хуралдаанаар хэлэлцэнэ.Аюулгүйн зөвлөлийг тэр­гүү­лэх улсыг сонгохдоо англи ца­гаан тол­гойн үсгийн дарааллыг барим­тал­даг юм байна. Аюулгүйн зөвлөл нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд дэмжлэг үзүүлдэг НҮБ-ын бүтэц юм. НҮБ-ын Ерөнхий ассамблейн хүндэтгэлийн 70 дугаар чуулган энэ сарын 15-нд нээг­дэх бөгөөд ихэнх улсын төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайдууд хүрэлцэн ирдэг өндөр түвшний чуулган  нь 28-нд болох юм.Аюулгүйн зөвлөлийг улс ор­нууд нэг сарын хугацаанд тэр­гүүл­дэг бөгөөд өнгөрсөн сард энэ үүргийг Нигери улс хүлээсэн бол Орос аравдугаар сарын 1-нд Ис­панид халаагаа өгнө.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД