“Исламын улс” дайчдаа цаазалжээ

2015 оны 09 сарын 01

Бүлэглэл дотроо эргэлт хийж, удирдагч Абу Бакар аль-Багдадыгаа зайлуулахыг оролд­сон хэмээн буруутгаж 120 гаруй дайчнаа “Исламын улс” алан хядагч байгууллага өн­гөр­сөн сарын 31-нд Иракийн Най­нава мужид цаа­зал­жээ. Эр­гэлтийг үүнээс нэг өдрийн өм­нө ням гаригт хийхээр төлөв­лөсөн байв. Гэвч баривч­лагд­сан та­ван дайчин нь хуй­вал­­дагчдын төлөв­лөгөөг ил­­­чилж орхисон аж. Тэгээд Мо­­сул хотоос өмнө зүгт байх шо­ронд 122 хүн буудаж хороос­ны 18 нь хээ­рийн цэргийн команд­­лагч байв.Курдын ардчилсан намын тө­лөөлөгч Саид Мамузины үзэж буйгаар бол “Исламын улс”-д хагарал эвдрэл үүссэн нь илт гэнэ. Мөнгө, эрх мэ­дэл, нө­­лөө­гөө булаалдсан тэмцэлд олон арван хүн амиа алдсан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД