Британийн сэтгүүлчдийг баривчиллаа

2015 оны 09 сарын 01

“Vice news” олон улсын сувагт ажилладаг Британийн хоёр сэт­гүүл­чийг алан хя­дагч бай­гуул­лагын үйл ажил­­­­ла­гаанд оролцсоны ул­­маас Туркийн эрх бариг­чид өн­гөр­сөн сарын 27-нд ба­ривчилсан байна. Тэдэн­тэй хамт явсан ирак хэл­­мэр­чийг нь ч саатуулжээ.Туркийн цагдаа нар бо­лон Курдын ажилчны намынх­ны хоо­ронд болж бай­сан мөр­гөл­дөөний үеэр зураг авч, сур­валж­лага хийж байхад нь тэднийг барив­­чил­­сан аж. Тэгээд “Исламын улс” бүлэглэл хийгээд Кур­дын бо­сог­чид­той холбоо сүл­бээ­тэй юү хэмээн бай­цаа­гаад байсан гэнэ. Сэтгүүлчид тул­гаж буй зэмлэлийг “үндэс­лэлгүй, зохиомол” гэж няцаасан ч тэднийг сул­ласангүй.Энэ хэрэг явдал болсон Дияр­бакыр муж нь Туркийн зүүн өмнөд нутагт Сиритэй зал­гаа хилд ойр байдаг юм байна. Энд байх нисэх он­гоц­ны буудлаас Турк, НАТО-гийн онгоцнууд хөөрч “Ис­ламын улс”-д цохилт өг­дөг гэнэ. Лалын дайчдыг хайх, аюулгүй болгох цэр­гийнхэн болон цагдаа нарын то­моохон ажиллагаа Тур­кийн зүүн нутагт болж буй юм.Курдүүд бол Турк, Си­ри, Ирак, Иранд байдаг үн­дэст­ний цөөнх бөгөөд Курдистан гэх өөрийн улсыг байгуулах гэж олон жил тэмцэж бай­гаа. “Исламын улс”-ын алан хя­дагчдын эсрэг хийж буй кур­дүүдийн тэмцэл бүс нутагтаа байр сууриа бэх­жүү­лэх боломжийг ол­гож буй ч тэднийг Турк улс салан тус­гаарлагчид, алан хя­дагчид гэсэн байр суу­ринаас ханддаг юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД