Обама юу хийх бол

2015 оны 09 сарын 01

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа дуусахаар ямар ажил алба эрхлэх нь одоогоор тодорхойгүй байна. Колумбын их сургуулийн хуулийн салбарт багшлахаар яриа хөөрөө хийж буй гэх сураг байдаг аж. “Хамгийн нэрд гарсан төгсөгчөө” буцаад ирвэл баяртай угтана гэж тус сургуулийн захирал нь оюутнууддаа хэлж байсан удаа бий гэнэ.Обамад нэлээд магадлалтай дөрвөн сонголт бий. Юуны урьд бага охин нь цаашид үргэлжлүүлэн суралцах Вашингтон, өөрөө улс төрийн хүрээлэлд хөл тавь­сан Чикаго, төрөлх Хавай болон Нью-Йоркийн аль нэгэнд суурьшиж бол­зошгүй гэж таа­маг­ладаг байна. Обама Лос-Ан­же­лесээс шилжиж ирээд Колумбын их сургуульд олон улсын харилцааны ухаан судалсан байна. 1983 онд бакалаврын зэрэг авч, 1988 онд Харвардын их сургуулийн эрх зүйн салбарыг төгсөөд Чикагод ирж их сургуульд нь багшилсан аж. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2016 оны арваннэгдүгээр сарын 8-нд болно. Хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа Обама түүнд оролцох боломжгүй бөгөөд 2017 оны нэгдүгээр сарын 20-нд албаа өгнө.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД