НҮБ-ын баримт горьдлого таслав

2015 оны 09 сарын 01

Алан хядагч “Исламын улс” байгууллагын дайчид Сирийн эртний Пальмира хотод бас нэгэн сүм дэлбэлснийг НҮБ нотлов. Энэ нь манай тооллын 32 онд босгосон, тус хотын ариун шүтээн болсон Бэл хэмээх сүм аж. Ойрхи Дорнодод өөрийн улс (халифат) бай­гуу­лах зорилготой алан хядагчдын балмад үйл­дэл тийм ч их хохирол уч­руу­лаагүй байгаасай гэсэн горьд­логыг НҮБ-ын мэдээл­лийн төвөөс хиймэл дагуул ашиг­лан тараасан зураг тасал­лаа. Эргэн тойрон чулуун баганатай, дөрвөн талт байгууламжийг хэрхэн сүйт­гэсэн нь өнгөрсөн сарын 27-нд авсан зургаас тод том­руун харагдана. Ердөө л хэдхэн багана, хоосон тал­бай л үлдсэн байна.Пальмира бол Дамаск, Евфратын дундах Сирийн элсэн цөлийн баян бүрдэд байдаг эртний  баян хотуудын нэг байжээ. Дамаскаас зүүн хойш 140 км-т оршино. Хотын туурийг дэлхийн өв гэж ЮНЕСКО хүлээн зөвшөөрсөн байна. “Исламын улс”-ын зэрлэгүүд үүнээс долоо хоногийн өм­нө шинэ эриний 131 онд бос­­госон гэж үздэг Баал­шамины сүмийг дэлбэлжээ. Пальмира хотын шашны эд зүйлийг судлахад насаа зориулсан 82 настай өвгөн эрдэмтэн Халед аль-Асаадыг эртний дурсгал хадгалсан газ­рыг зааж өгөхөөс тат­галз­лаа хэмээн тэд бас хороосон юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД