Хятадад дахин үйлдвэр дэлбэрчээ

2015 оны 09 сарын 01

Хятадын зүүн нутгийн Шаньдун мужид орших химийн үйлд­вэрт даваа гаригийн орой дахин дэлбэрэлтийн чи­мээ сонсогдлоо. Харин энэ талаар эрх баригчид нь ал­бан ёсны мэдээ түгээхийг яарах­гүй байгаа бололтой. Хүний амь хохирсон эсэх нь ч тодор­хойгүй байна. Шаньдун мужид мөн химийн үйлдвэрт наймдугаар сарын 22-нд хүчтэй дэлбэрэлт болсон. Үүнээс 10 хоногийн өмнө Тяньжин хотод химийн тэсрэмтгий бодисын агуулахад дэлбэрэлт болсноор, түймэр гарч 150 хүний амь хохирсон билээ.