Америк хориг тавих нь амиа хорлосонтой адил

2015 оны 09 сарын 01

Энэ сарын эцэс рүү буюу Хятадын удирдагчийг айлч­лахын босгон дээр Хя­тадын эсрэг АНУ хориг тавьж тун магадгүй болоод байна. Гэтэл Хятад чинь Аме­рикийн импортын гол эх булаг, худалдааны хоёр­дугаар зэргийн түнш, бор­луу­лалтын гурав дахь зах зээл шүү дээ.Юуны урьд Хятад ул­сын зүгээс бус хувь ир­гэн, компаниудын хийж буй цахим довтолгоон “Вашинг­тон пост” сонинд бич­сэнээр бол “атомын цахил­гаан станцын төс­лөөс аваад эрчим хүчний ком­паниудын нууц мате­риалуудыг хүртэл” хул­гайл­сан байна. Эдгээр нь ашиг орлого өгч, өр­сөл­дөөнд ялахад нь тус болохуйц мэдээллүүд аж. Чухам тиймээс л Аме­рикийн засаг захиргаа хо­ригийн тухай ярьж эхэл­сэн хэрэг. Америкаас хул­гайлсан материалаас Хя­тадын компаниуд ашиг олж буйг нотлох баримт бай­гаа аж. Хэрэв тэдгээр ком­панид Америк хориг тавь­чих­вал дэлхийн сан­хүүгийн байгууллагууд тэдэн­тэй хэлхээ холбоотой бай­хаасаа сэрэмжлэх бол­но. Хоригийн гол утга учир нь үүнд байгаа юм. Гэх­дээ Америкийн тавьсан хо­риг эргээд эздэдээ сөрөг нө­лөө үзүүлж, гарцаагүй баримт нотолгоо байлаа ч америкчуудад хэн ч ит­гэхээ больж эхэлж байна. Үүнийг өмгөөлөгч Маг­нитс­кий болон Украинтай хол­бог­дуулж Орост та­виад байгаа хориг бэ­лээхэн харуулж буй юм. Өн­гөрсөн амьдралаас бид­ний олж авсан сургамж бол хориг тавихыг аль бо­лохоор сонирхохгүй байх юм. Хориг тавьс­наар Америк эдийн зас­гийн хувьд амиа хорлож бай­гаатай адил болж байна. Яагаад гэвэл БРИКС-ийн хүрээнд санхүүгийн өөр тог­толцоо бий болгохоор Хя­тад яаравчлах болно. Эц­сийн эцэст мөнгөтэй нь ганц Америк биш, Хятад улс дөрвөн их наяд валютын нөөцтэй юм. Түүнээс гадна Хятадын эсрэг Америк хо­риг тавилаа гэхэд Хятад гар хумхиад суухгүй гэдэгт Обамагийн засаг захиргаа эргэлзэхгүй л баймаар.