Канад эмэгтэй тэргүүллээ

2015 оны 08 сарын 31

Наймдугаар сарын 29-нд Минск хотноо сүүлчийн шат нь болсон “Дэлхийн мисс-2015” уралдаанд Канадын иргэн Эшли Бурнхэм тэргүүлжээ. Мэдээллээс үзвэл Бурнхэм нь 25 настай, загвар өмсөгч, жүжигчин аж. 2010 онд тэрбээр “Канадын сайхан хүүхэн” болж байжээ. Тайзан дээр гарах, олон түмний анхаарлын төвд байх дуртайгаа Бурнхэм сэтгүүлчдэд нэг бус удаа хэлж байсан гэнэ.Беларусийн нийслэлд 60 гаруй орноос ирсэн, нөхөртэй хүүхнүүд наймдугаар сарын 24-30-нд өрсөлдсөн аж. Энэ арга хэмжээг зохион байгуулагчид олон түмний анхаарлыг эмэгтэйчүүдийг хүчирхийлэх асуудалд хандуулахыг зорьжээ. Өнгөрсөн онд Куала-Лумпур хотод болсон “Дэлхийн сайхан бүсгүй” уралдаанд Оросын Екатерина Плотко гуравдугаар  байр эзэлсэн бол энэ жил Беларусийн Светлана Станкевич гуравт орсон байна. Энэ уралдааныг 2007 оноос явуулах болсон юм. Тус уралдааныг Болгар, Латви, Карибын арлууд, Орос болон бусад улсад зохион байгуулж байжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД