Уугуул нэрийг нь ууланд буцаан өгөв

2015 оны 08 сарын 31

Умард Америкийн хамгийн өндөр оргилд Аляскийн уугуул хүн амын өгсөн нэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама албан ёсоор буцаан өглөө. Мак-Кинли гэж нэрлэх болсон уулыг 40 жил маргасны дүнд Денали гэж нэрлэхээр болов. Обама цаг агаарын байдлаас болж хойшлуулсан аяллаа хийж, мөсөн голоор явж, алслагдсан нутгийнхаа оршин суугчидтай уулзахаар төлөвлөж байгаа аж. Оргилыг АНУ-ын 25 дахь Ерөнхийлөгч Уильям Мак-Кинлигийн дурсгалд зориулж, 1896 онд түүнийг сонгуульд ялсны дараа Мак-Кинли гэж нэрлэх болсон байна. Гэлээ ч эндхийн хүмүүс уулаа “Аугаа сүрлэг” гэсэн утгатай Денали гэх нэрээр нь нэрлэсээр ирсэн байна.1799-1867 онд Аляскийг Оросын мэдэлд байх цагт энэ уулыг “Их уул” гэж нэрлэж байсан бөгөөд Оросын эзэнт улсын хамгийн өндөр цэг байжээ. Аляскийг 1867 оны гуравдугаар сарын 30-нд Америкт худалдаж орхисон аж. Энэ уулыг Фердинанд фон Врангель 1839 онд анх газрын зураг дээр тэмдэглэсэн гэж үздэг.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД