Архи уух гэж хүн барьцааллаа

2015 оны 08 сарын 31

Японы Хонсю арал дээр байх өдөр, шөнөгүй ажилладаг нэгэн дэлгүүрт хутгаар зэвсэглэсэн эрэгтэй хүн өчигдөр орж ирээд хоёр худалдагчийг нь барьцаалаад байсныг цагдаа нар баривчилжээ. Тэр хүн мөнгө хэрэггүй, архи уумаар байна гэж хашгирсан аж. Энэ үед үйлчлүүлэгч гаднаас орж ирсэн тул нэг худалдагчийг нь суллаж, нөгөөг нь “Цагдаагийн байгууллага руу утасдаж, наашаа ирвэл ална шүү гэж дамжуул” гэж шаардсан байна. Гэвч хэдэн цагийн дараа цагдаагийн ажилтан энэ дэлгүүрт ирж барьцаалагдсан худалдагчийг чөлөөлж, нөгөө этгээд цагдаа нарт бууж өгчээ. Энэ хэрэг явдлын шалтгааныг тодруулж байгаа аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД