Хятадын хакеруудыг “Бүжигчин панда” гэдэг

2015 оны 08 сарын 31

Америкийн байгууллагуудын компьютерын сүлжээнд нэвтэрсэн хэрэгт оролцсон Хятадын хувь хүмүүс болон компаниудын эсрэг хориг тавих асуудлыг авч үзэхэд АНУ-ын эрх баригчид бэлэн гэнэ. Ийм маягаар Бээжинд дохио өгч, Вашингтон эдийн засгийн тагнуулын үйл ажиллагаанд чинь хариу өгөхөөр төлөвлөж буй шүү гэдгээ анхааруулах, Ерөнхийлөгчийн захирамж та нарын талд шүү гэдгээ хувийн секторынхондоо мэдэгдэх зорилготой байгаа аж.2010 оны дөрөвдүгээр сараас эхлэн Ерөнхийлөгч Барак Обамагийн захиргааны ажилтнуудын цахим шуудан руу Хятадын хакерууд нэвтрэх болжээ. Энэ тухай 2014 онд Үндэсний аюулгүй байдлын агентлаг мэдээлж байсан юм. Энэ хэрэг явдал “Бүжигчин панда” гэсэн томъёолсон нэртэй болсон юм.