Нэрт зохиолч тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж байжээ

2015 оны 08 сарын 31

Английн зохиолч Фредерик Форсайт 20 жилийн турш М16-тай хамтран ажиллаж байсан нь өөрийнх нь бичсэн намтар зохиолоос тодорхой болсон байна. Түүний зохиол бүтээлээс нь үүдэн улсынхаа тагнуулын байгууллагатай холбоо сүлбээтэй байсан байх хэмээн шүтэн бишрэгчид нь сэжиглэдэг байжээ.Тэрбээр зохиолчийн ажлаа эхэлж байх үедээ Форсайт сэтгүүлчээр ажиллаж байсан аж. Түүний ярьснаас үзвэл сэтгүүлчийн хувиар Нигери дэх зэвсэгт зөрчилдөөний талаар сурвалжилж мэдээлж байхдаа л тусгай албадтай хамтарч ажилласан аж. 1967-1970 онд Нигерид тусгаар тогтнолын төлөөх дайн дэгдэж, БНУ-ын ялагдлаар төгссөн юм.Нигери дэх дайны тухай “Биафрын түүх” хэмээх анхны номоо Форсайт 1969 онд бичжээ. Тэгэхдээ 1971 онд хэвлэгдэн, хожим нь дэлгэцийн бүтээл болсон “Цөөвөр чонын өдөр” нь томоохон амжилт олсон анхны бүтээл нь аж. Родези (одоогийн Зимбабве), Өмнөд Африк, БНАГУ-д Форсайт очиж байсан бөгөөд олон бүтээлээ хувийн амьдрал дээрээ түшиглэж бичсэн юм байна. Форсайтын ном 70 сая шахам хувиар зарагдаж, нэлээд нь кино болсон байна.