Гадаадын иргэнийг сэжиглэв

2015 оны 08 сарын 30

Энэ сарын 17-нд Тайландад дэл­бэрэлт болж 20 хүний амь хохирч, 120 га­руй хүн шархадсан хэрэгт сэжиг­­лэн гадаадын 28 настай нэг иргэ­нийг ба­рив­чилжээ. Тэрбээр Туркийн пас­порт­­тай байсан нь хуурамч эд байв. Цаг­даагийн газрын үзэж буйгаар бол энэ явдал олон улсын алан хядах ажил­­лагаа биш байсан бололтой. Энэ хүн Тайланд, Хятадад байсан 100 га­руй уйгар хүнийг гаргаж явуулсны өшөөг авахыг зорьсон аж. Дэлбэрэлт үйлд­сэн гэж сэжиглэгдэж буй хү­мүүс Турк улстай холбоо сүлбээтэй байж магадгүй. БНХАУ-ын уйгар цөөнх Зүүн өмнөд Азиар дамжин Турк рүү гар­даг юм гэж Тайландын цагдаа­гийн бай­гууллага мэдэгджээ.