Аваргыг “дайраад” алдаршив

2015 оны 08 сарын 30

Амьд домог болсон дэлхийн хам­гийн хурдан хүн, Олимпийн зур­гаан удаагийн аварга Ямайка улсын иргэн Усейн Болтыг аль болох ойроос харчихсан гэж хи­чээдэг хүн олон. Хятадын теле­визийн зураглаач Тао Сун чухам энэ “захиалгыг” биелүүлэх гэж хи­чээж яваад Болтыг хөнгөн атле­тикийн ДАШТ-ий 200 метрийн зайд түрүүчихээд байхад нь дайрч “хэ­рэг тарьсан” төдийгүй жирийн ажил­тан тэрбээр дэлхий дахинд алдаршив. Усейн Болт Бээжин хотноо болж буй энэ тэмцээнд өөрийн гол өр­сөлдөгч, АНУ-ын Жастин Гэт­ли­нийг өмнөө гишгүүлсэнгүй. Тэр ч бүү хэл ямайк эр 100 метрийн зайг 9.79 секундэд туулж өөрийн дээд ам­жилтыг тогтоолоо. 200 метр зайд гүйж ирчихээд Болт гүйлтийн замаар хойш урагш холхин сэтгүүлчид болон бусад хүмүүстэй үг сольж явав. Хоёр дугуй­тай өөрөө явагч тэргэнцэр хө­лөглөн түүнийг алдалгүй дагаж явсан хятад зураглаач маань нэг­хэн агшинд жолоодлогоо алд­санаас “унаа” нь замын хашлага руу хадуурсанаа огцом эргэж са­наанд­гүй явсан дэлхийн аваргыг дайрч орхих нь тэр. Үүнээс хойш хэд­хэн секунд өнгөрөхөд хэн ч үл мэдэх да­руухан зураглаач тэр дороо бүх­ний танил болж орхив. Зурагтай мэдээлэл манай гаригаар нэг ца­цагдлаа. Олимп, дэлхийн аварга Болт “хятад зураглаач намайг ала­хыг оролдлоо” хэмээн наргиан бол­гов. Түүний оронд өөр зарим нэг “од” байсан бол хөөрхий зураглаа­чийг “сүйд хийчих” байсан ч байж мэ­­дэх. Болт харин ер ажирсангүй, гэм­­тэж бэртээ ч үгүй гэнэ. Шагна­лаа гардсаны нь дараа Сун улаан өн­­гийн бугуйвчаа тайлан Болтын гарт хийж өгөөд гар барилцсан байна. Сунийг энэ “хэргийнх нь” тө­­лөө ажлаас нь халахгүйгээ теле ком­панийн төлөөлөгч албан ёсоор амлажээ.