Оросын иргэнийг Америкийн хүсэлтээр Финланд баривчлав

2015 оны 08 сарын 30

АНУ-ын хүсэлтээр Оросын иргэн Максим Сенахыг Фин­лан­дад баривчиллаа. Америкийн Миннесота муж улсын эрх бариг­чид энэ хүнийг цахим сүл­жээ ашиглах журмыг олонтаа зөрчсөн гэж үзсэн аж. Хүний эрх, ардчиллын асууд­лаарх ОХУ-ын Гадаад хэргийн яамны бүрэн эрхт төлөөлөгч Конс­­тантин Долгов мэдэгдэхдээ, Фин­­ландын эрх баригчдыг олон ул­сын эрхийн хэм хэмжээг ба­римт­лана гэж Москва хүлээж бай­гаа гэж хэлсэн байна. Оросын энэ иргэнийг АНУ-д өгөх ёсгүй гэж үзэж буйгаа ч Га­даад хэргийн яам уламжил­жээ. Финландаас гарч Орос руу орох гэж байхад нь Сена­хыг хил дээр саатуулсан нь Оросын хий­гээд бусад улсын иргэнийг баривчлахдаа Америкийн эрх баригчид хүний эрхийг зөр­чиж байд­гийн ээлжит илрэл гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны ажил­тан мэдэгдлээ. Фин­ландад суугаа Оросын ЭСЯ нөх­цөл байд­лыг зохицуулах, Мак­сим Се­нах болон түүний өм­гөөлөгч­тэй байнга холбоотой байхын тө­лөө бо­лолцоотой бүх арга хэм­жээг авна гэж Долгов хэлжээ.