Алаагүй баавгайн арьсыг хуваана гэгчээр

2015 оны 08 сарын 30

Хэрэв хууль ёсны өр­сөлдөгчид гарч ирэхгүй бол Дэл­хийн II дайны үеийнх байж болох Германы хуягт галт тэргэн дотор байгаа III Рейх­ийн үнэт зүйлс Польш улсын өмч болно гэж тус улсын Соёлын дэд сайд Петр Жуховский мэдэгдэв. Галт тэр­гийг Орост өгөх боломжийг тэрбээр үгүйс­гэжээ. Галт тэрэг дотор чухам юу байгааг орлогч сайд сайн мэдэхгүй байгаа аж. Байлдааны төхөөрөмж, үнэт зүйл, урлагийн бүтээл эсвэл ар­хивын баримт бичиг ч байж мэднэ гэж тэр хэлжээ. Энэ олдворт эзэн суухаар өрсөл­дөх тун магадлалтай нь Дэлхийн еврейн конгресс бө­гөөд түүний ерөн­хий нарийн бичгийн дарга Роберт Зингер галт тэрэгт байж магадгүй алт бөөнөөр хорих лагериудад амиа алдсан еврей нарынх гэж хэлсэн байна. Георадарын багажаар ил­рүүл­сэн, газрын хөрсөн дор 70 метрийн гүнд байгаа чингэ­лэг 150 метр урт аж. Олдсон үнэт зүй­­лийн 10 хувийг эзэмших эх ол­гохыг үүнийг ил­рүүлсэн польш, гер­ман га­ралтай хоёр хүн хүссэнийг Польшийн эрх баригчид зөвшөөрчээ.