Грекийн Засгийн газрыг анх удаа эмэгтэй хүн тэргүүлэв

2015 оны 08 сарын 30

Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас огцрохоо энэ сарын 21-нд мэ­дэгдсэнийг бид мэдээлсэн. Түү­ний халааг түр хугацаагаар хатаг­тай Ва­силика Тану-Христофилуд өгөв. Тэр­бээр Грекийн Дээд шүүхийг тэр­­гүүлж байжээ. Василика Тану-Хрис­­тофилу одоо тангарагаа өргөж, Ерөн­­хий сайдын бүрэн эрхийг аваад байна. Сонгуулийн дараа шинээр бий бол­сон Парламент Засгийн газрыг төвхнүүлэх хүртэл Грек улс түүний удирдлага дор байх болно.