Туркийн түр Засгийн газрын бүрэлдэхүүнийг Эрдоан дэмжив

2015 оны 08 сарын 30

Арваннэгдүгээр сарын 1-нд хийхээр төлөвлөж буй Парламентын ээлжит бус сонгууль болтол ажиллах түр Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоан дэмжив. Түр Засгийн газрыг тав хоногийн дотор бүрдүүлэхийг тэрбээр Ерөнхий сайд Ахмед Давутоглуд өнгөрсөн мягмар гаригт даалгасан аж. Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтээ эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам, Курдийн Ардын ардчилсан нам илэрхийлсэн байна. Сөрөг хүчний Ардын БНН, Үндэсний хөдөл­гөөний намынхан түр Засгийн газрын бүрэлдэхүүнд орохоосоо татгалзжээ.