Асадыг Америк түншээ гэж үзэхгүй гэнэ

2015 оны 08 сарын 27

Сирийн асуудал эрхэлсэн Америкийн шинэ тусгай төлөөлөгч Майкл Ратни гадаад оруудад айлчлахаар мордсон бө­гөөд өнөөдрөөс есдүгээр сарын 2-нд Моск­ва, Эр-Рияд, Женевт байх юм байна. Тэгэхдээ Сири дэх зөрчлийг зохи­цуулах талаар Вашингтоноос тодорхой санал өвөрлөж явахгүй гэж Төрийн Де­пар­та­ментийн хэвлэлийн албаны дарга Жон Кирби сэтгүүлчдэд мэдээлжээ.Ратни Орост энэ сарын 28-ныг өн­гө­рөөж маргааш нь Саудын Арабт орчих аж. Дараа нь Женевт очиж, Сирийн асуудлаарх НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистуратай зөвлөлдөх гэнэ. Мэргэжлийн дипломатч Ратни тус­гай элчийн үүргийг өнгөрсөн дол­дугаар сарын эцсээс гүйцэтгэх болжээ. Тэрбээр Сири дэхь байлдааны ажиллагааг зог­сооход чиглэсэн дэлхийн хамтын ний­гэмлэгийн үйл ажиллагааны бо­ломжит хувилбаруудын талаар ярил­цахдаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрийг төлөөлөх эрхтэй байх юм байна.Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг “Исламын улс” алан хядагч бүлэглэлийн эсрэг тэмцэлд АНУ-ын засаг захиргаа түн­шээ гэж үзэхэд бэлэн үү гэсэн асуул­тад дээр өгүүлсэн Жон Кирби шулуухан “үгүй” гэж хариулжээ.