Тянжиний “хэрэг явдлыг” шалгаж байна

2015 оны 08 сарын 27

Дэлбэрсэн агуулахууд мэдэлд нь байдаг “Жуйхай” компанийн захирал Юй Сюэвей, түүний орлогч Дун Шэсюань нарыг баривчилснаа хууль сахиулагчид албан ёсоор нотлов. Түүнээс гадна энэ хэрэг явдалтай холбогдуулж Хятадын цаг­даа нар 12 хүнийг баривчилжээ. Түүнчлэн Хя­тадын ардын дээд прокурорын бай­гууллага Тяньжин хотын улсын компанийн 10 ажилтныг шалгаж эхэлсэн аж.Дэлбэрэлт энэ сарын 12-нд болсныг манай сонин мэдээлсэн. Сүүлийн үеийн барим­таар бол эмгэнэлт явдалд өртөж 139 хүн амиа алдаж, 34 хүн сураггүй алга болоод байгаа юм.