Грекийн эрх баригч нам дотроо хагарч байна

2015 оны 08 сарын 27

Грекийн эрх баригч СИРИЗА намын бас 53 депутат Парламент дахь “Ар­дын нэгдэл” гэдэг шинэ фракц руу шилж­жээ. Энэ фракцыг СИРИЗА намын зүүн жи­гүүрийн тэрс үзэлт 25 депутат өн­гө­рөгч долоо хоногт үүсгэн бий болгосон юм.Намын төв хороотойгоо зөв­лөл­дөх­­гүй­гээр ээлжит бус сонгууль явуул­сан гэж Засгийн газраа депутатууд шүүм­жилж бай­гаа аж. Долдугаар сарын 5-нд явуулсан бүх ний­тийн санал асуулгаар зээлдүүлэгчдийн шаардлагад “үгүй” гэсэн хариулт өгсөн ард түмнийхээ эрх ашгийг тэд хамгаалах юм байна. Зээл­дүү­лэг­чидтэй байгуулсан бүх гэрээг цуцалж, “үндэсний ардчилсан тусгаар тогтнолоо” сэргээхээр депутатууд төлөвлөж буй аж.