“УНАГАН” НАСАНДАА “ЦООРСОН” УЛСТӨРЧ

2015 оны 05 сарын 21

1992 оны арванхоёрдугаар сард Арсений 18 настайдаа тухайн үед Черновиц мужийн амбан захирагч байсан хүний хүү Валентин Гнатыминтэй хамтран хувьчлалын асуудлаар дагнасан хууль зүйн фирм байгуулж, 1997 он хүртэл түүнийгээ удирдав. Ийм байдлаар их сургуулийн II курсийн оюутан байхдаа л бизнес эрхэлж үзсэн байна. Түүгээр ч барахгүй их залуудаа машины наймаа хийж байсан юм билээ. Сургуулиа төгссөний дараа фирмээ удирдан янз бүрийн үйлдвэр, газар тариалангийн байгууллага хувьчлах асуудал хариуцан жил гаруй болов. 1998 оны нэгдүгээр сараас Яценюк Киевт шилжин ирж “Райффайзен банк Аваль”-д зөвлөхөөр ажиллав. Дараа жилийнх нь эцсээр “Аваль” банкны захирлын зөвлөх боллоо. Крымийн Сайд нарын зөвлөлийн дарга Валерий Горбатов Эдийн засгийн сайдаар ажиллахыг урих үед энэ банкиндаа орлогч даргаар ажиллалаг болсон байлаа.

2001 онд Яценюк Черновицын Худалдаа, эдийн засгийн дээд сургууль төгсөв. Арсений Яценюкийн улс төрийн үйл ажиллагаа 2001 онд эхэлж есдүгээр сарын 19-нд Крымийн Дээд Рада түүнийг Эдийн засгийн сайдаар томиллоо. Крымийн Дээд Радагийн шинэ бүрэлдэхүүн ажилдаа орсноос Засгийн газар нь 2002 оны дөрөвдүгээр сард бүхэлдээ огцров. Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр өөр хүн ажиллуулсан ч Яценюк халагдсангүй, улираан ажиллуулах шийдвэр тавдугаар сарын дундуур гарлаа. Энэ албыг нэг жил хүрэхгүй хугацаанд хаагаад Киевт шинэ ажилд очив. Түүнийг 2003 оны нэгдүгээр сараас Үндэсний банкны нэгдүгээр орлогч даргаар ажиллуулах болжээ. Тус банкны дарга Сергей Тигипко 2004 оны долдугаар сараас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Виктор Януковичийн сонгуулийн штабыг толгойлох болсон учир Яценюк түүний оронд үүрэг гүйцэтгэгчээр очоод байтал “Улбар хувьсгал” эхэлснээс тэрбээр Үндэсний банкны даргаар арванхоёрдугаар сарын 16 хүртэл ажиллажээ.

Ажлаасаа халагдаад байсан түүнийг Одесс мужийн захирагч Василий Цутко нэгдүгээр орлогчоороо ажиллуулах болов. Украины Эдийн засгийн сайдаар 2005 оны есдүгээр сарын сүүлчээр томилогдох хүртлээ энэ ажлыг хийлээ. Сайд болоод Яценюк Украин улсыг Дэлхийн худалдааны байгууллагад элсүүлэхтэй холбоотой яриа хөөрөө хийж суудаг болжээ. Тэгж байтал Ерөнхийлөгч Ющенко өөрийн нарийн бичгийн дарга нарын газрын нэгдүгээр орлогч бөгөөд Сайд нарын танхим дахь бие төлөөлөгчөөрөө томиллоо. Ерөнхийлөгч Виктор Ющенкод таагүй ханддаг бүх сайдыг Дээд Рада шил даран халж байсан эгзэгтэй цаг үед тэрбээр Засгийн газарт Төрийн тэргүүнийхээ эрх ашгийг төлөөлөх болсон байна. 2007 оны гуравдугаар сард Яценюк Украины Гадаад хэргийн сайдаар томилогдлоо. Дээд Радагийн 450 гишүүний 426 нь түүнийг энэ суудалд “өргөн тавив”. Саналыг Ерөнхийлөгч Ющенко гаргасан байна.

Яценюкийг Гадаад хэргийн сайд байх хугацаанд улс төрийн хурц хямралтай байв. Энэ хямрал парламентыг тараасан 2007 оны дөрөвдүгээр сарын 2-нд эхэлсэн юм. Ющенког дэмжигч “Наша Украина-Народная самооборона” эвсэл түүнийг Дээд Радагийн депутатад нэрийг нь дэвшүүлж, парламентын гишүүн болгов. 2007 оны арваннэгдүгээр сарын 23-нд депутатын тангаргаа өргөсөн Яценюк ердөө хоёр долоо хоногийн дараа Украины парламентын найм дахь дарга нь боллоо. Түүнийг 227 депутат дэмжжээ. Эрх баригч эвсэл тарсан тул Яценюк 2008 оны есдүгээр сарын дундуур энэ албанаасаа огцров. Олон нийтийн үүсгэл санаачилга дээр тулгуурлан “Өөрчлөлтийн фронт” нэртэй улс төрийн нам байгуулах болсноо Яценюк 2008 оны эцсээр зарлажээ. Түүнд улс төрийн холбоотон байхгүй хэмээн бас мэдэгдэв. 2010 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж өрсөлдөхөө тэрбээр 2009 оны есдүгээр сард олны сонорт хүргэлээ.

Кампанит ажилдаа 60-70 сая доллар зарцуулахаа ч нуусангүй. Тэгээд 2009 оны зургадугаар сарын эцсээр улс даяар тараасан танилцуулгадаа өөрийнхөө цэрэг хувцастай зургийг байрлуулсныг зарим шинжээч сонгуулийн дүнд сөргөөр нөлөөлсөн гэж үзсэн байдаг. Ингээд 2009 оны арваннэгдүгээр сард нөгөө “Өөрчлөлтийн фронт” нам нь түүний нэрийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэв. Кампанит ажилдаа 80 сая гривен зарцуулсан нь өрсөлдөгчдөөс нь 10 дахин бага гэж тэрбээр хоёр сарын дараа мэдэгдлээ. Яценюк Ерөнхийлөгчөөр сонгогдвол үйл ажиллагаанд нь саад болно гэж үзэж парламентаа тараахаар төлөвлөж байв. Харамсалтай нь сонгуулийн эцсийн дүнгээр 6.9 хувийн санал авч дөрөвдүгээрт оров. Түүний сурталчилгаанд Ерөнхийлөгч асан Ющенкогийн гэргий Кэтрин Клер идэвхтэй оролцсон гэсэн яриа байдаг юм. Ерөнхийлөгчөөр сонгогдсон Янукович Ерөнхий сайдын албан тушаалд гурван хүний нэр дэвшүүлсэний дотор Яценюк оржээ. Гэвч тэрбээр энэ саналыг хүлээж авсангүй.

Парламентын ээлжит бус сонгууль явуулахыг уриалж, түүнд хамтарч оролцохоо “Өөрчлөлтийн фронт” намын тэргүүн Арсений Яценюк, “Батькивщина” намын дарга, шоронд байсан Юлия Тимошенко нар зарлав. Сонгуулийн дүн гарахад “Нэгдсэн сөрөг хүчин” намын жагсаалтаар болон тойргуудын мажоритар өрсөлдөөнөөр парламентад нийтдээ 101 суудал авлаа. Украин, Европын холбоо хоёрын хооронд хэлхээ бий болгож, хэлэлцээрт гарын үсэг зурахаар зэхэж байсныг зогсоосон Засгийн газрыг эсэргүүцэж, 2013 оны арваннэгдүгээр сарын 23-нд бусад сөрөг хүчний хамт Киевт арга хэмжээ зохион байгууллаа. Улс төрийн хямралт байдлаас гарах зорилгоор Ерөнхийлөгч Виктор Янукович Ерөнхий сайдын албыг Яценюкт санал болгосон ч хүлээж авсангүй. Тэгээд Яценюк сөрөг хүчний бусад удирдагчдын хамт 2014 оны хоёрдугаар сарын 1-нд Мюнхенд болсон Бага хуралд оролцож, энд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон Европын орнуудын удирдагчидтай уулзав.

Украины Дээд Рада шинээр эмхлэн байгуулж буй Засгийн газрын Ерөнхий сайдаар түүнийг томилох шийдвэр 2014 оны хоёрдугаар сарын 27-нд гаргалаа. Сайд нарын энэ танхимаа Яценюк “Амь дүйсэн Засгийн газар” гэж нэрлэсэн байдаг. Энэ Засгийн газар Крымийн хямрал, зүүн нутагт болсон зэвсэгт зөрчилдөөнтэй нүүр тулгарсан юм. Парламент дахь эвсэл задарч, Засгийн газрын санаачилгууд дэмжлэг авахаа байсан тул 2014 оны долдугаар сарын 24-нд Яценюк огцрох хүсэлтээ илэрхийлсэн ч Дээд Рада хүлээж авахаас татгалзав. Парламентын ээлжит бус сонгууль болж 2014 оны арваннэгдүгээр сарын эцсээр Арсений Яценюкийг Ерөнхий сайдаар хоёр дахь удаагаа томилж арванхоёрдугаар сарын 2-нд шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдлаа. Арсений Петрович Яценюк 1974 оны тавдугаар сарын 22-нд Украины Черновиц хотод төржээ. Түүнийг еврей үндэстэн гэлцэнэ. Хамгийн ойрын мах, цусан төрөл нь болох эцэг, эх нь еврей үндэстэн байсаар байхад гурав дахь үеийн украин гэж тэр (Яценюк) яагаад зүтгээд байгаа юм бэ гэж хэвлэлд бичсэн байх юм. Цэвэр цусны еврей эр мах цусныхтайгаа л гэрлэдэг гэсэн үг байдаг.

Яценюкийн гэргий Тереза Викторовна бас еврей гаралтай аж. Тэд Кристина, София гэдэг хоёр охинтой юм байна. Яценюк сурагч байхдаа талаар тусгай дэвтэр дээр ангийнхныхаа зургийг нааж лавлахархуу юм хөтөлдөг байсан гэнэ. Ангийнхан нь Яценюкийн нөхөр, дайсан гэж хуваагддаг байж. Хүүхэд байхдаа марк, шүдэнзний хайрцагны нүүр цуглуулдаг байсан бол одоо зоос нэмэгдсэн байна. Машин барих дуртай, галт зэвсэг сонирхдог, хэд хэдэн гар буутай гэх мэдээлэл байдаг аж. Эцэг Петр Иванович Яценюк нь түүхийн багш мэргэжилтэй, Орос, Герман, Латин Америкийн түүхээр мэргэшсэн, 2002 он хүртэл Черновиц хотын их суруульд Түүхийн факультетийн деканаар ажиллаж байжээ. Эх Мария Григорьевна нь мөн их сургуульд франц хэлний багш байсан аж. Эгч Алина Петровна нь одоо АНУын Калифорни муж улсад нөхөр, хүү, охинтойгоо амьдардаг, англи, франц, польш, герман хэлтэй, эх орондоо байхдаа орчуулга хийж амь зуудаг байв.

Яценюкийнх 2003 оноос Киевийн дэргэд Виктор Януковичийнхтэй хөрш амьдарч байжээ. Яценюкийг маш болгоомжтой, хашир хүн гэдэг. Түүнийг Украины улстөрчдийн хууль бус аливаа үйлдэлд нэр нь холбогдоог үй, ёс суртахууны ямар нэг зөрчил гаргадаггүй хэсэгт нь хамаардаг хүн гэдэг юм байна. Харин түүнийг ижил хүйстнээ сонирхдог гэх яриа байдаг юм. Энэ нь 2009 онд Украины хүний эрхийг хамгаалах байгууллагад ажилладаг нэгнээс “The Moskow Post Ukraine”-ийн редакцад цахим шуудангаар ирсэн нэгэн захидлаас үүдэж тархсан мэдээлэл юм байна. Тэр захидалд “Тухайн үедээ Украины нэрд гарсан улстөрч Арсений Яценюкийн хавьтагч байсан, өөрийн андын хүсэлтээр би та бүхэнд бичиж байна. Би хүний эрхийг хамгаалах байгууллагад ажилладаг, бэлгийн уламжлалт бус чиг хандлагатай хүн л дээ. Энэ найз маань надаас өмнө Арсенийтэй “учирдаг” байсан юм билээ. Түүнийхээ жинхэнэ нэрийг нууцалж Сергей хэмээн нэрлэе.

Арсений мань эрийг ажил дээрээ аваачдаг байсан бөгөөд хоорондын өвөрмөц харилцаагаа далдлах сайн арга энэ гэж үздэг байж. Арсений ажил дээрээ олон эр аваачдаг байсан гэсэн. Арсенийг сурагч байхаас нь л эрэгтэй хүүхдүүд санаанд нь нийцдэг болсон аж. Бидэн шиг хүмүүс ёстой балрах газар учраас тэрбээр цэрэгт татагдахаас жигтэйхэн айдаг байсан гэж Сергей надад ярьсан. Түүний ярьснаар бол Арсений сурагч байхдаа хоёр “дүр” гаргадаг, сургууль дээрээ төрөлхийн удирдах авьяастай мундаг хөвгүүн байдаг бол “үерхдэг” хүүтэйгээ хоёулхнаа болохоор “охин” болж хувирна…” гэж өгүүлсэн байжээ. Арсений багаасаа л их овсгоотой, сэргэлэн байсан бөгөөд нас биед хүрсэн хойноо албан тушаалын шатаар асар хурдан ахиж, өнөөгийн өндөрлөгт хүрсэн нь өмнө өгүүлснээс тодорхой харагдах биз ээ.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД