ХАМТЫН ЯЛАЛТ, ХАМТЫН БАЯР

2015 оны 05 сарын 11

“Бидний уулзахсан гэсэн БҮХ ХҮН ЭНД БАЙЛАА” Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний хувьд ханцуйгаа шамласан халуун өдрүүд өнгөрч байна. Түүний ажлын эрчим хурдыг Кремльд ойр байдаг сэтгүүлчид арай ядан гүйцэж байв. Хоёр талын уулзалт, яриа хэлэлцээ шил шилээ дарна. Ерөнхийлөгч Ялалтын баярын гол гол арга хэмжээнд бүгдэд нь оролцов. Кремльд Владимир Путин хүндэт зочдоо угтах ажил тавдугаар сарын 9-ний өглөө 08.00 цагт эхэлсэн юм. Тэд сүлдэт танхимд цугларч байгаад Улаан талбай дахь төв индэр рүү хөдөлсөн. Энд 27 улсын төр, засгийн тэргүүн хүрэлцэн ирсэн байлаа. Европын холбооны гишүүн орнуудаас Кипр, Чех, Словакийн төлөөлөгчид ирсэн байв. Харин ирэх болов уу гэж хүлээж байсан зочдоос Унгар, Грекийн төлөөлөгчид харагдсангүй. Итали, Франц, Монаког Гадаад хэргийн сайд нар нь, бусдыг нь Элчин сайдууд нь төлөөллөө. Энэ өдөр ирэгсдийг тоолох шаардлагагүй юм. Ирэхгүй нь ирэхгүй л биз. Улаан талбайд ирсэн хүмүүс орчин цагийн Оросын түүхэнд цэргийн хамгийн том баярын жагсаал үзлээ.


10.00 цаг болоход Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу тусгай машинаар Улаан талбайд хүрэлцэн ирж эн тэргүүнд христос шашинтны ёсоор загал“майлж залбирал үйлдэв. Тэгээд “Номхон” гэх командаар эгнэж цэгцэрсэн жагсаалын өмнүүр явж мэндчилээд баярын жагсаал эхлэхэд бэлэн болсныг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Путинд илтгэв. Путин индэрт гарч ирлээ. Тэрбээр энд ямар агуулгатай үг хэлэхийг нь хэн ч мэдэхгүй байлаа. Харин жагсаалын сүүлчийн бэлтгэл сургуулилалт хийж байхад сэтгүүлчид түүнийг үгээ таван минутад багтаана гэж гэж таамаглаж байсан нь ёсоор болсон юм. Эх орны их дайнд манай гаригийн хүн амын 80 шахам хувь нь татагдан орсныг, Европын олон орон эзлэгдэн боолчлогдсоныг, ЗХУ дайсны хамгийн хүнд цохилтыг өөртөө хүлээснийг Путин үгийнхээ эхэнд сануулав.

Энэ аугаа ялалт манай улсын түүхийн баатарлаг оргил нь ямагт байх болно. Гэхдээ Гитлерийн эсрэг эвслийн холбоотон байж их ялалтад оруулсан хувь нэмрийнх нь төлөө Их Британи, Франц, АНУ-ын ард түмнүүдэд талархал илэрхийлж байна. Түүнчлэн янз бүрийн орнуудад, түүний дотор Германд партизаны отрядад, нууц байдалд фашизмын эсрэг амь хайргүй тэмцэж байсан бүх хүнд хүндэтгэл илэрхийлье гэж Путин хэллээ. Дараа нь нэг минут дуугаа хурааж аугаа их Эх орны дайнд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэе гэв. Цэргийн парадын түүхэнд урьд өмнө нь ийм хүндэтгэл үзүүлж байгаагүй аж. Путин залгуулж хэлэхдээ, нэг туйлт ертөнц бий болгох, эвслийн хүчээр түрий барих сэтгэлгээ дэлхийн хөгжлийн бат бөх байдлыг тамирдуулж байна гээд бүх улсад аюулгүй байдлын тэгш тогтолцоо бий болгохын чухлыг онцлов. Талбай дээр дэлхийн II дайны үеийн хувцас өмсөж, зэвсэг барьсан цэргийн алба хаагчдын жагсаал орж ирлээ. Түүний араас гадаад орнуудын цэргийн алба хаагчдынх залгав. Армяний цэргийн дараа Азербайжаных. Энэ хоёр БНУ-ын цэргүүд өөр хаана ийн хамт “хөл тавих” билээ.

Харин Ерөнхийлөгчид нь биенээсээ хол суусан байв. Ингээд Беларусь, Казахстан, Тажикистан, Кыргыз, Энэтхэг, Монгол, Серб, Хятадын цэргийн жагсаал хөвөрлөө. Монголчуудын хувьд баярын энэ жагсаалд оролцох нь түүхэн том үйл явдалд үзүүлж буй гүн хүндлэл юм. Монгол, Орос хоёр байнгын холбоотон байсан. Монгол Улс ямагт манай үнэнч түнш байсан гэж түүхч, цэргийн шинжээч Борис Юлин баярын босгон дээр бичсэн байсан. Гитлерийн эсрэг эвсэл бий болмогц Монгол Улс харилцан туслах тухай 1936 оны протоколоор хүлээсэн үүргийнхээ дагуу түүнд нэгдсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баярын жагсаалын үеэр Улаан талбайд зайлшгүй байх шалтгаанаа “Энэ бол бидний хамтын баяр. Аугаа их Эх орны дайны үед Монгол Улс Ази тивээс Оросын цорын ганц холбоотон нь байсан. Тиймээс энэ баяраар Орост ирэх нь миний хувьд нэр төрийн үйлс” гэж тайлбарласан юм. Владимир Путин баярын жагсаал ажиглах зуур зэрэгцэн суусан БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй үг сольж суух нь харагдаж байлаа.

Жагсаал дууссаны дараа Оросын Ерөнхийлөгч болон гадаадын зочид нэр нь үл мэдэгдэх цэргийн булшны зүг хөдлөв. Тэд Улаан талбайг нэвт өнгөрч булшинд дөхөж ирэхэд хүндэт харуулын зургаан алба хаагч георгийн туузаар ороосон хар, улаан өнгийн сарнай цэцгийн хэлхээг авчирч байрлуулав. Гадаад орны төр, засгийн тэргүүн нар сарнай цэцэг тавьцгаав. Тэд Оросын Ерөнхийлөгчийн захиргаанаас энэ баярт зориулж тусгайлан бэлтгэсэн бэлгэдлийг хүрмэн дээрээ тогтоосон харагдана. Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев яагаад ч юм бэ энэ бэлгэдлийг ганцаараа зүүгээгүй байв. Умард Солонгосын төлөөлөгч Ким Ир Сен, Ким Чен Ир нарынхаа дүрс бүхий тэмдгийг давхар зүүсэн, Рауль Кастро Куба улсын баатрын тэмдгээ зүүсэн нь содон харагдаж байлаа. Үүний дараа Путиний ажил ёстой буцаллаа. Кремлийн их танхимд зочдодоо зоог барьчихаад гадаад орнуудын төр, засгийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийсэн байна. Египетийн Ерөнхийлөгч Абдельфаттах Сиситэй Ногоолин танхимд уулзахдаа, нэлээд түвэгтэй болсон аж ахуйтай улс хүлээж авсныг нь хэлээд, бүхий л хүчин чармайлтаа гарган хамтарч ажиллана, энэ маань Орост ч, Египетэд ч ашиг тусаа өгч байх ёстой хэмээн тэмдэглэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн төрсөн сэтгэгдлээ хуваалцахдаа “Жагсаалын дараа гудамж талбайд олон зуун хүн үлдэхээр нь Засгийн газрынхаа эсрэг жагсаал хийх нь үү гэж бодож байтал тэд харин Засгийн газартаа талархлаа илэрхийлж байлаа. Тэд бас манай байгууллагын төлөөлөгчдийг хажуугаар нь өнгөрөхөд гараа даллан баяр хүргэсэн. Их таатай сайхан байсан шүү” гэж хэлсэн байна. Дараа нь Энэтхэг, Чех, Вьетнамын төлөөлөгчидтэй Путин уулзав. Ялангуяа сэтгүүлчдийн хувьд маш санамсаргүй нэг үйл явдал болсон нь “Мөнхийн хороо” арга хэмжээнд Ерөнхийлөгч Путин өөрийн биеэр оролцов. Дайнд оролцож явсан ах дүү, төрөл төрөгсдийнхөө зургийг барьсан 350 мянга орчим хүн Москвагийн гудамжаар явсны дотор Владимир Путин фронтод тулалдаж явсан эцэг Владимир Спиридоновичийнхоо зургийг бариад явж байлаа. Тэрбээр “Эцэг минь жирийн цэрэг байсан юм. Тийм болохоор бусад сая сая цэргийн адил энд явж байж болох л байсан. Гэвч Улаан талбайгаар явж өнгөрөх хувь тэр бүгдэд олдсонгүй” гэж сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлнэ лээ. Путиний эцэг 1939 онд цэрэгт татагдсан аж. Севастопольд усан цэрэг байж, фронтод сайн дураар явж, Германы ар талд ажиллаж ч байжээ.

Тэгээд 1941 онд хүнд шархаджээ. 1950-иад онд вагоны заводад ажилласан байна. Тэрбээр 1998 онд өөд болжээ. Оросын Дотоодыг хамгаалах яамны үзэж буйгаар Ялалтын баярт зориулсан албан ёсны арга хэмжээнүүдэд 20 сая орчим хүн оролцсон байна. Энэ өдрүүдэд Оросын 6.5 мянган хот, суурин газарт 14 мянган жагсаал, ёслолын буудлага, цэцэг өргөх ёслол болжээ. Москва хотод л гэхэд арга хэмжээнүүдэд гурван сая хүн оролцсон аж. Москва, Санкт-Петербург, Калининград, Тула, Псков, Владикавказ, Новороссийск, Анап, Туапс, Севастополь, Астрахань, Екатеринбург, Самар, Новосибирск, Хабаровск, Южно-Сахалинск, Владивосток, Уссурийск, Белогорск, Чита, Улаан-Үд зэрэг 26 хотод ёслолын буудлага хийжээ. Эх орны дайны ялалтад зориулсан анхны ёслолын буудлагыг Орёл, Белгород хотуудыг чөлөөлсөн үйл явдалд зориулж 1943 оны наймдугаар сарын 5-нд хийсэн байна.

1945 оны тавдугаар сарын 9-нөөс хойш энэ уламжлал 20 жил тасарсан аж. Их ялалтын 70 жилийн ойд зориулж зохион байгуулсан ажил, арга хэмжээнд сэтгэл нэн хангалуун байгаагаа Владимир Путин “Россия- 1” телевизийн сурвалжлагчтай ярилцахдаа илэрхийлсэн байна. “Энэ бол бидний амьдралд тохиож буй хамгийн том, хамгийн гол баяр болохыг ухаарч байгаа нь их чухал юм” гэж тэрбээр хэлжээ. Европын нэлээд улсын төр, засгийн тэргүүн ирээгүйд түүний сэтгэл гонсойхгүй байгаа гэнэ. Кремльд болсон хүлээн авалтын үеэр АНУ, Их Британийн ахмад дайчидтай уулзахад тэд “маш сайхан үг хэлсэн” аж. “Бид уулзахсан гэсэн бүх хүн энд байлаа” гэж Путин онцолсон байна. Дотоод хэргийн яамны албан ёсны төлөөл өгчийн мэдээлснээс үзвэл Аугаа их эх орны дайнд Зөвлөлтийн ард түмний байгуулсан ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх үеэр Орост элдэв хэрэг, зөрчил гарсангүй.

И.РЭНЧИНХАНД 

"БНМАУ, ЗХУ-тай байгуулсан ХАРИЛЦАН ТУСЛАХ ГЭРЭЭГЭЭ СЭТГЭЛ, зүтгэлээрээ биелүүлсэн” 

Цаг хугацааны хэлхээсэнд аливаа ард түмнийг өөр өөрсдийн хувь тавилан хүлээж байдаг. Түүнийг аугаа болгож чадсан Оросын ард түмнийг хүндлэн биширнэм. Монголын ард түмний нэг хэсгийнх нь залуу нас, сайхан дурсамжууд энэ аугаа үйлстэй салшгүй холбоотой. Өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлхийн бүх улс Орос орон Москва хотын зүг хандаж, аугаа их ялалтын 70 жилийн баярын жагсаалыг хүлээн авч сонирхлоо. Эл баярт Монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн анх удаа оролцож, Улаан талбай дахь цэргийн их жагсаалд өнгө нэмсэн юм. Дэлхий даяар Орос орны алдар сууг бишрэн шүтэж байх зуур монголчууд ч аугаа их ялалтын 70 жилийн ойг эх орондоо тэмдэглэн өнгөрүүллээ. Жил бүрийн эл өдөр Зөвлөлтийн дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлал өнөө жил ч давтагдав. “Өнөөдөр орос хүн бүрийн, тэр дундаа Германы фашистуудын эсрэг мөр зэрэгцэн тэмцэж явсан Монголын ард түмний баяр юм. Өнөөгийн сайн сайхан цагийг бидэнд авчирсан ахмад үеийнхнийхээ алдар гавьяаг мартах ёсгүй” хэмээн хөшөөнд цэцэг өргөхөөр очсон албаны хүмүүс онцлов. Батлан хамгаалах яам, ЗХЖШ, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, нийслэлийн ЗДТГ хамтран дэлхийн II дайны түүхэн ялалтын ойд зориулж Чингисийн талбайд хүндэтгэлийн ёслол зохион байгуулав.

“Энэ бол хоёр улсын ард түмний хамтын ялалт. Бас бид бүхний баяр” гэж зохион байгуулагчид дүгнэж байлаа. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатар “Дэлхийд энх тайван тогтооход Оросын ард түмний хувь нэмэр хэмжээлшгүй их байсан юм. Харин бид тэдэнд ялалт байгуулахад нь бүх талаараа тусалж, дэмжсэн” гэв. Ялалтын баярт зориулсан хүндэтгэлийн ёслолын үеэр Цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөж, Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн үзүүлэх тоглолтоо сонирхуулсан. Дайны он жилүүдэд тухайн үеийн Зөвлөлтийн ард түмэнд монголчууд сэтгэл санааны болон эд материалын их хэмжээний дэмжлэг үзүүлсэн. Тиймээс дэлхийн II дайны ялалтад Монголын ард түмэн онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж талууд тодотгов. “Манай аав, авга дэлхийн II дайнд тулалдаж явсан. Тэд даян дэлхийн энх тайвны төлөө тэмцсэн, ялсан. Нисэх хүчний салбарт ажилллаж байсан ааваараа эл өдөр эрхгүй бахархаж байна. 1945 оны арваннэгдүгээр сарын 10-нд маршал Х.Чойбалсангаас аавын минь гардсан баярын бичиг манай удмынхны бахархал.

Фронтод оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, бидний аав Буджавын Рэнцэндоржийг шагнасан цэвэр мөнгөн чимэглэл бүхий хавтастай энэ баярын бичиг бидний хувьд юу юунаас илүү үнэтэй. Даян дэлхий энх тайван байг” хэмээн түүний үр хүүхдүүд дурсан ярилаа. Ийнхүү дэлхийн II дайны ялалт бол өргөн цар хүрээтэй, улс орнуудын орчин цагийн хөгжил, зэвсэгт хүчний болон улс төр, эдийн засгийн шинэ харилцааг тодорхойлох энх цагийг тогтоосон гэж олон хүн дүгнэж байна. Хүндэтгэлийн ёслолд оролцогсод Москва хотын Улаан талбайд болсон парадыг Чингисийн талбайд тусгайлан зассан дэлгэцүүдээр дамжуулан шууд үзэж, сонирхсон нь баярын уур амьсгалд хүч нэмж байв. Төв талбайгаасаа анх удаа ялалтын баярыг шууд дамжуулахын зэрэгцээ эр цэргийн амьдралыг харуулсан олон арга хэмжээг энд зохион байгуулсан юм. Зэвсэгт хүчний Х анги гал тогоогоо Чингисийн талбайд нүүлгэж ирсэн байлаа. Тэд дайны үед цэргүүдийн өмсөж байсан дүрэмт хувцсаар гангарч, буу үүрэн, нөмрөг нөмөрсөн нь олны анхаарлыг эрхгүй татав.

Эх орны дайны үед цэргүүдийг хооллож байсан хээрийн хоолоор талбайд цугласан олныг дайлж, хэсэгтээ л бужигнуулаад авсан. Тус ангийн хошууч М.БатОчир “Өнөөдөр 2000 гаруй хүн цэргийн хоолноос амслаа. Тэд ам сайтай байсан шүү. Дэлхийн II дайны үед ашиглаж байсан тогоонд тухайн үеийн цэргүүдийн иддэг байсан хоолыг хийж, энгийн иргэдэд амсуулахыг хичээсэн” гэв. Хээрийн гал тогоотой хаяа дэрлэн, өдгөө дайн болж буй Украинд илгээх хандив цуглуулах аяныг “Новороссия андууд” нийгэмлэгийнхэн зохион байгуулж байв. Украин дахь орос үндэстнүүдийн амьдардаг Донбасст буун дуу гарч, олон мянган хүн зовж, шаналж буй. Тиймээс тэдэнд зориулан бичил үзэсгэлэн дэлгэж, хандивын аян өрнүүлж буйгаа тус нийгэмлэгийнхэн ярьсан. Түүнээс гадна дайнд ашиглаж байсан анхны модон бүхээгтэй ачааны машинуудыг үзмэр болгон дэлгэсэн нь нийслэлчүүдэд ялалтын үнэ цэнийг улам мэдрүүлж байсан. Монголчууд дэлхийн II дайны ялалтад чухам ямар үүрэг гүйцэтгэсэн тухай олон баримт бий. 1945 оны хоёрдугаар сар буюу ялалтын баяраас гурван сарын өмнө ЗХУ, АНУ, Их Британийн төрийн тэргүүнүүд Европт өрнөж буй дайныг зогсоох хэлэлцээ буюу Ялтын гэрээ байгуулсан байдаг.

ЗХУ энэ үед дайнд ялах нь тодорхой болж, Берлин хотод ердөө зургаахан км ойртсон байсан гэдэг. Үүний дараа буюу 1945 оны наймдугаар сард Зөвлөлт, Дундад улс хоёр албан ёсны хэлэлцээ байгуулж, найрамдал холбооны тухай гэрээний хавсралтад БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх заалт багтаажээ. Энэ нь Зөвлөлтийг дайнд ялалт байгуулахад Монголын ард түмний оруулсан гавьяаг тус улс өндрөөр үнэлснийг гэрчилдэг түүхэн баримт аж. Тэр үед Германы нацистуудын эсрэг манай улс бололцооныхоо хэрээс хэтэрсэн тусламж үзүүлсэн байна. Тодруулбал, дэлхийн II дайн эхэлсэн 1941 оны зургадугаар сарын 22-ноос Монгол Улс дайны байдалд шилжин, “Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” уриатайгаар орон даяар хөдөлгөөн өрнүүлж, Зөвлөлт өд бүхий л талаараа тусалж дэмжиж байжээ. Дайн дуустал тэдэнтэй цаг үргэлж хамт байсан Азийн цор ганц улс нь манайх байсан гэдэг. Дөрвөн жилийн хугацаанд манай улс гурван жилийнхээ төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгийг Зөвлөлтийн Улаан армид хандивласан байна.

Энэ нь тухайн үед ЗХУ-д гадаадын бусад орноос үзүүлсэн нийт тусламжийн гуравны нэг байжээ. “Хувьсгалт Монгол” танкийн цуваанаас гадна 1943 оны Монгол Улсын Бага Хурал, Засгийн газрын шийдвэрээр “Монгол ард” нисэх онцгоцны эскадриль худалдан авах хөрөнгө хуримтлуулах ажил зохион байгуулж, цуглуулсан хоёр сая төгрөгөө ЗХУ-д бэлнээр тушаан, 1943 оны есдүгээр сарын 25-нд сөн өөгч нисэх онгоцны 322 дугаар дивизэд 12 ширхэг сөнөөгч онгоцноос бүрдсэн “Монгол ард” эскадрилийг хүлээлгэн өгсөн байна. Манайхны танкийн болон нисэх онгоцны цуваа Берлин хот хүртэл байлджээ. Эл хугацаанд гарсан бүх зардлыг манай улс дангаараа хариуцаж байсан аж. Мөн дайны үеийн стратегийн чухал түүхий эд болох гянтболдыг нийлүүлэгч цорын ганц орон нь манайх. Монголд гянтболд олборлох хоёр уурхай өдөр, шөнөгүй ажиллаж, түүхий эдээр тэднийг хангаж байжээ.

Оросууд уг түүхий эдгүйгээр дайсны танкийн их бие, хамгаалалтыг нэвтлэх сум хийх боломжгүй байсан гэдэг. Үүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн намар манай улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэрээ тэмдэглэж, талархлаа илэрхийлж байсан. Түүнчлэн монголчууд хагас сая агт морио фронтод бэлэглэсэн юм. Дайны галын шугамд хамгийн найдвартай тээврийн хэрэгсэл болж байсан таван агт тутмын нэг нь монгол морь байсан гэдэг. Заримыг нь хямд үнээр Зөвлөлтийн Улаан армид худалдаж байсан талаар ялалтын 70 жилийн ойд зориулсан “Монголия была первой” түүхэн баримтат кинонд гардаг. Мөн тэр үеийн Зөвлөлтийн дайчдын өмсөж байсан таван шинель тутмын нэгийг бас л монгол хонины ноосоор хийж байжээ.

Түүнээс гадна фронтод байлдаж явсан дайчдад зориулан дулаан нэхий дээл, эсгий гутал, оймс, бээлий зэргийг ачсан галт тэрэгний зургаан удаагийн цуваа ЗХУ-д хүрч очсон байдаг. Үүнийг 800 мянган хүн амтай, аж үйлдвэрлэл бараг хөгжөөгүй, нийт хүн амын талаас илүү хувь нь ядуу амьдардаг Азийн буурай орны хувьд бодит боломжоосоо хэд дахин давсан хүнд ачааг андын сэтгэлээр үүрэлцсэн баатарлаг гавьяатан гэж түүхчид онцолдог. 1936 оны гуравдугаар сарын 12-нд БНМАУ, ЗХУ-тай байгуулсан харилцан туслах гэрээгээ сэтгэл, зүтгэлээрээ биелүүлсэн гэдгийг нотолсон баримт нь энэ аж.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
66.181.179.10 Монгол орос 2 улс хамтдаа.бол гоё ах дџџ холбоот бол энэ тџџх харуул 1939 он монгол улс орос улс 2017.он энэ бол мартаж болхгџй тџџх гаран энэ 2 орон хамтдаа байна.монголчуу
87.66.184.224 Та юу гэж бодож байна ...doromjilson hunee 2r egneend zogsoodog gej chamd amerik har chotgor helj bna uu aanomhii erliiz shees mini buu ataarh
87.66.184.224 Та юу гэж бодож байна ...doromjilson hunee 2r egneend zosoodog gej yamar chotgor chamd heleev muu huurs mini bitgii yas haya buu ataarh muu erliiz shees mini
87.66.184.224 Та юу гэж бодож байна ...setgegdl bicheed baina uu doromjilood bna uu umhii erliiz shees mini heddugeer egneend zogsoh ni yamar hamaatai yum mongol tumnii yaruu aldar badarsan l bol bolloo eronhiilogchid bayarlalaaa
98.222.214.240 mongoliin turiin tergvvn 2 r egneend baisan ni tom doromjlol gej bodoj baina