МОСКВАД ЗУРГААН “ТЭРГҮҮЛЭГЧ” ИРЭВ

2015 оны 04 сарын 28

Олон улсын тулгамдсан асуудлуудыг Оросын эрх баригчидтай ярилцахаар “Тэргүүлэгчдийн” бүлгийн төлөөлөгчид өчигдөр Москвад ирэв. Төлөөлөгчдийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Кофи Аннан тэргүүлжээ. Бүрэлдэхүүнд нь Финландын Ерөнхийлөгч асан Марти Ахтисаари, Алжирын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Лахдар Брахими, Норвегийн хуучин Ерөнхий сайд Гру Харлем Брундтланд, АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер, Мексикийн Ерөнхийлөгч байсан Эрнесто Седильо нар багтсан байна.

Энэ бүлгийг ӨАБНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Нельсон Манделагийн санаачилгаар 2007 онд байгуулжээ. Өөрийн туршлага, нөлөөг энхийн үйлс, шударга ёс, хүний эрхийн төлөөх үйлсэд зориулахаар шийдсэн олон улсын түвшний 12 зүтгэлтэн түүнд ордог юм байна.

Төлөөлөгчид Москвад гурав хоног айлчлахдаа Ойрхи Дорнод, алан хядах ажиллагааны эсрэг тэмцэх, НҮБ-ыг өөрчлөн зохион байгуулах зэрэг асуудлыг хөндөхөөр төлөвлөжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД