ХЛОПОНИН ХОЖИЖ, УЛЮКАЕВ ХОХИРЧЭЭ

2015 оны 04 сарын 27

Дөрөвдүгээр сар томчуудын олон юмыг ил болгодог, тэр дундаа дарга, өндөр албан тушаалтнуудын нууцыг дэлгэж, ингэснээр тэднийг олон түмэнтэй өвөрмөц маягаар холбодог бололтой юм. Манай УИХ-ын гишүүд саяхан хөрөнгө, орлогоо мэдүүлж, хэн нь хэр бэлтэй болохоо харуулсан нь хэвлэлүүдийн анхааралд хэсэгтээ л байлаа. Оросууд бас энэ сард томчуудынхаа хөрөнгийг “тоолдог” юм байна. Тэгээд Кремлийн сайтад тавьчихаж. Дээрээс нь эхэлбэл Ерөнхийлөгч Владимир Путиний орлого 2014 онд хоёр дахин нэмэгдсэн байна. Энэ нь 7.5 сая рублиэр ихэссэн гэсэн үг юм. Уржнан Путин 3.6 сая рубль олсон аж. Путиний орлого ахисан нь түүний цалин нэмэгдсэнтэй нь холбоотой гэж хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков нь хэлжээ.

Песковын хэлснээр бол цалингаас нь өөр орлого Путинд байхгүй гэнэ. Өнгөрсөн оны эхний хагаст Оросын төрийн албан хаагчдын цалинг нэмсэн юм байна. Мэдүүлгээ болохоор арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар өгнө. Үүнээс хойш цалинг буцаагаад хассан бөгөөд энэ нь дараагийн мэдүүлэгт тусах аж. Путиний орлого Ерөнхий сайд Дмитрий Медведевийнхээс 400 мянган рублиэр бага. Уржнан Медведев бараг хагас сая рублиэр Путинээс давуу орлоготой байж. Путиний мэдүүлэгт түрүүчийн адилаар гэргийнх нь орлогын талаар дурдсанг үй. Охидынх нь орлого ч тусааг үй нь эцэг, эхийнх нь мэдүүлэгт насанд хүрээгүй хүүхдүүдийнх орлогын талаар л дурдах журамтай холбоотой болов уу. Путиний үл хөдлөх хөрөнгийн байдалд өөрчлөлт орсонгүй. Түүнд хоёр орон сууц бий бөгөөд 77 ам.метр талбайтай нь хувийнх, 153.7 ам.метр талбайтай нь улсынх аж.

Мөн 1500 ам.метр талбай бүхий газартай юм байна. Тэрбээр ГАЗ-М21, ГАЗ-М21Р маркийн хоёр “Волга” хөлөглөдөг, бас нэг “Нива” машин, “Скиф” чирг үүлтэй аж. Хэвлэл, мэдээллийн асуудал эрхэлсэн туслах Дмитрий Песков нь урьд оных шигээ есөн сая 184 мянган рублийн орлоготой байжээ. Тэрбээр 111 ам.метр талбайтай сууцтай, “Мерседес” машинтай гэнэ. 2013 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгт нь гэргий, хоёр хүү, нэг охинтой гэх мэдээлэл байсан бол 2014 оныход нь гэргийнх нь талаар дурдсангүй. Кремлийнхнээс Ерөнхийлөгчийн ТУХН-ийн орнууд болон Абхаз, Өмн өд Осеттой нийгэм, эдийн засгийн талаар хамтран ажиллах газрын дарга Олег Говорун 2014 онд хамгийн их орлоготой нь байжээ. Орлого нь 114 сая рубль байсан аж. Энэ нь Ерөнхийлөгчийнхөөс 15 дахин их гэсэн үг.

Гэргийтэйгээ хоёул амьдардаг Говорун таван хэсэг газар, гурван сууцтайн нэг нь хувийнх юм байна. 62.9 сая рублийн орлого олсон Кремлийн засаг захиргааны нэгд үгээр орлогч дарга Вячеслав Володин түүний ард оржээ. 2014 онд 39 сая 835 мянган рублийн орлоготой байсан Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев дараа нь орсон байна. Ерөнхийлөгчийн захиргаанд ажилладаг хүмүүсийн дийлэнх нь Ерөнхийл өгчөөс илүү цалин авдаг аж. Тэдний орлого жилд дунджаар 7-15 сая рублийн хооронд хэлбэлздэг байна. Дотоод бодлогын газрыг саяхнаас тэргүүлж буй Татьяна Воронова хамгийн бага, 4.2 сая рублийн орлоготой байж. Ерөнхийл өгчийн дэргэд ажилладаг хүмүүсийн орлогын дээд, доод хязгаарын зөрүү 28.5 дахин байна. Ерөнхийлөгчийн захиргааны тэрг үүн Сергей Иванов өнгөрсөн онд 16.2 сая рублийн орлоготой байсан аж. Урьд жил нь энэ үзүүлэлт 11 сая гаруй байжээ.

Тэрбээр өнгөрсөн онд Санкт-Петербургэд байдаг байраа таван сая рублиэр зарсан аж. Түүнээс гадна Песковын тодруулснаар бол Иванов цэргийн байгууллагаас тэтгэвэрт гарч хоёр сая орчим рубль авах болжээ. Оросын Ерөнхийлөгчийн Крымийн тойргийн бүрэн эрхт төлөөлөгч Олег Белавенцевийн 2014 оны орлого өмнөх жилийнхтэй нь харьцуулбал 10 гаруй дахин багасчээ. Өнгөрсөн онд 7.7 сая рублийн цалин авсан бол урьд жил нь 79 сая рубль байсан аж. Энэ албыг хашиж байсан Хлопонин одоо Ерөнхий сайдын орлогчоор ажиллаж буй. Ерөнхийлөгчийн туслахын ажилтай Владислав Сурков Кремлийн “ядуучуудын” нэгэн гэнэ. Өнгөрсөн онд ердөө 8.2 сая рублийн орлого олсон, машин ч, үл хөдлөх хөрөнгө ч байхгүй аж. 60 ам.метр талбайтай сууц нь гэргийнх нь нэр дээр байдаг юм байна. Зургаан хэсэг газар, 751, 598 ам.метр талбайтай хоёр сууц нь мөн л эхнэрийнх. Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгч Павел Астаховын орлого 18 сая рубль болж урьд оныхоос зургаан саяар нэмэгдсэн байна. Эхнэр нь 37.1 сая рублийн орлого олж, Ерөнхийлөгчийн албатуудын эхнэрүүд дотроо толгой цохижээ.

Энэ үзүүлэлтээр Шинжилгээний газрын дарга Владимир Симоненкогийн гэргий хоёр (28.7 сая рубль)-т орсон аж. Тэгвэл хүү нь 27.5 сая рублийн орлогоор “Кремлийн хүүхдүүдийг” тэрг үүлжээ. Симоненко өөрөө 10.1 сая рублийн цалин авсан байна. Мэдүүлэгт дурдсан хөрөнгөөрөө Төрийн Дум дэх Ерөнхийлөгчийн төл өөлөгч Гарри Минх, Сибирь дэх төл өөлөгч Николай Рогожкин нар нэлээд чинээлэгт орохоор байна. Тухайлбал, Минх гэргийн хамт үл хөдлөх хөрөнгө 22-той, Рогожкин 53- тайн дотор зоогийн мухлаг, морины жүчээ ч орж буй юм байна. Орост төрийн албан хаагчид нь 1995 оноос хөрөнгө, орлогоо мэдээлэх болжээ. Тэгэхдээ энэ мэдээллийг албаны нууцын зэрэглэлд оруулсан байснаас үнэн худлыг нь татварын алба л шалгадаг байж. 2009 оноос энэ мэдээллийг төрийн байгууллагуудын сайтад байршуулах болсноор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжин олон түмний сонорт хүрч эхэлжээ. 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн ажилтнууд орлого төдийгүй зарлагаа, эхнэр, хүүхдүүдийнхтэйгээ “илтгэх” болсон аж. Түүнчлэн газар, үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, үнэт цаас, хувьцаа болон, сүүлийн гурван жилийн орлогоос давсан арилжаа хийсэн бол мэдүүлэгтээ тусгах ёстой гэнэ.

Түүнчлэн төрийн албан хаагч, парламентын гишүүд, сонгуульт албан тушаалд нэрээ дэвшүүлэгчид гадаадад хадгаламжтай, санхүүгийн хэрэгсэлтэй байхыг 2013 оноос хориглосон байна. Харин хилийн чанадад үл хөдлөх хөрөнгөтэй байхыг зөвшөөрч гагцхүү мэдүүлэгтээ тусгахыг үүрэг болгожээ. Орост жил бүр төрийн 1.5 сая албан хаагч хөрөнгө, орлогоо мэдүүлдэг. 2014 онд түүний 130 мянгыг нь шалгахад 200 хүн орлогоо нуусан байжээ. Тэднийг бүгдийг нь ажлаас нь халсан аж. Ерөнхийлөгчийн захиргааны ажилтнууд гэхэд л өнгөрсөн онд 17 мянган ташаа мэдээлэл өгсөн байв. Тэгэхдээ алдааны ихэнх нь мэдэхгүй хийгээд хайнга хандсанаас үүдэлтэй байжээ. Гэвч 251 тохиолдлыг ноцтой гэж үзэж ийм алдаа гаргасан хүмүүсийг халсан гэж Ерөнхийлөгчийн Захиргааны тэргүүн Сергей Иванов тэмдэглэсэн байна. Ерөнхий сайд Дмитрий Медведев 2013 онд 4.3 сая рублийн орлоготой байсан бол дараа жил нь найман сая болж бараг хоёр дахин нэмэгджээ.

Энэ нь Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын цалинг өнгөрсөн онд Путин 2.65 дахин нэмэгдүүлсэнтэй холбоотой бололтой. Гэхдээ Медведев өөрийн удирдлагад байдаг хүмүүсээс бага орлоготой болохоор бэлтэй “эрчүүдийн” тоонд ордоггүй аж. Түүний орлогч Александр Хлопонин орлогоороо Засгийн газар дотроо тэргүүлдэг бөгөөд 2014 онд 280.6 сая, гэргий нь 8.2 сая рублийн орлоготой байв. Үүгээр өнгөрсөн онд 222 сая рублиэр тэргүүлсэн Нээлттэй Засгийн газрын сайд асан Михаил Абызовыг ардаа орхиж. Дүнгээрээ Хлопонины орлого 2013 оныхоос (66.6 сая рубль) дөрөв гаруй дахин нэмэгджээ. Абызовынх харин 61 сая рублиэр хасагдсан байна. Хлопонины орлого ахисныг бизнес хийж байхдаа эзэмшиж байсан үнэт цаасаа зарсантай нь холбон үзэж буй аж. Засгийн газрын хамгийн баян таван гишүүний тоонд Ерөнхий сайдын орлогч, Алс Дорнод дахь бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев (179.6 сая рубль), Үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров (113.5 сая рубль), Эдийн засгийн сайд Алексей Улюкаев (43.3 сая рубль) нар орсон байна.

Мантуровын орлого ялимгүй нэмэгдсэн бол Улюкаевынх 37 сая рублиэр буурчээ. Трутнев 2012 онд Ерөнхийлөгчийн дэргэд ажиллаж байхдаа 21 сая рублийн орлоготой байсан бол 2013 онд Засгийн газарт буцаж ирснээр 159 сая болжээ. Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Игорь Шувалов 2012 онд 226.4 сая рублийн орлогоор Засгийн газартаа тэргүүлж байснаа 2013 онд гэргийнхээ хамт 487.1 сая рубль олжээ. Гэтэл өнгөрсөн оны мэдүүлгээс авч үзвэл өөрийнх нь орлого ердөө 9.2 сая, гэргийнх нь 42.9 сая рубль болсон байх юм. Үүнийг Оросын зах зээл дээр 2014 онд үнэт цаасны байдал ямар байсны илэрхийлэл гэж үзэж болох бололтой. Засгийн газрын гишүүдийн гэргий нарын дотор нөхрөөсөө илүү орлоготой эмэгтэй цөөнгүй гэнэ. Ерөнхий сайдын орлогч бөгөөд Засгийн газрын аппаратын удирдагч Сергей Приходькогийн эхнэр тэднийг тэрг үүлжээ. Тэрбээр 2014 онд 119.5 сая рублийн орлоготой байж.

82.4 сая рублиэр Соёлын сайд Владимир Мединскийн гэр бүлийн хүн хоёрт, Ерөнхий сайдын орлогч Аркадий Дворковичийн гэргий 49.8 сая рублиэр гуравт оржээ. Игорь Шувалов, Эрчим хүчний сайд Алесандр Новак нарын эхнэр орлого хамгийн өндөртэй эзэгтэй нарын тоонд орсон байна. Хөдөө аж ахуйн сайд Николай Федоров 3.6 сая рублийн орлогоор сүүл мушгив. Холбоо, олон нийтийн харилцааны сайд Николай Никифоров 4.9 сая, Хууль зүйн сайд Александр Коновалов 5.0 сая, Хөдөлм өрийн сайд Максим Топилин 5.1 сая орлоготой байсан нь доогуур орох үзүүлэлт аж. 5.3 сая рублийн орлогоор Эрүүлийг хамгаалахын сайд Вероника Скворцова, Тээврийн сайд Максим Соколов нар айргийн тавд багтсан байна. Ерөнхий сайдын орлогч Ольга Голодец нийгмийн асуудал хариуцдаг бөгөөд өнгөрсөн онд 15 сая рублийн орлого олж, дунджуудын эгнээнд оржээ.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД