Эболагийн тухай нийтлэл тэргүүн байр эзлэв

2015 оны 04 сарын 22

Уран зохиол, сэтгүүл зүйн болон хөгжим, театрын уран бүтээлд олгодог Пулитцерийн шагнал гардуулах ёслол даваа гаригт Нью-Йорк хотод болов. Чарльстон муж улсад эмэгтэйчүүдийн үхэл их байгаа талаар цуврал материал нийтэлсэн “The Post and Courier” сонин “Нийгэмдээ зүтгэсний төлөө” шагналыг хүртжээ.

43 хүний амийг авч одсон хөрсний гулгааны тухай болон эбола вирусийн халдварын талаар бичсэн “The Seattle Times” болон “The New York Times” сонины ажилтнууд сэтгүүлчдийн шагналыг авсан байна. “Шуурхай фото” шагнал Фергюсон хотод болсон үйл явдлын үеийн хүмүүсийн цочрол, цөхрөлийг тод харуулсан бүтээлээрээ тэргүүлсэн “SF.Louis Post Dispatch” сонины ажилтнуудад очжээ.

Украин дахь зөрчилдөөнийг харуулсан бүтээлийг хоёр ч төрөлд “сойсон” ч шагнал авч чадсангүй. Уран зохиолын шилдэг бүтээлээр Энтони Доррын “Бидэнд харагддаггүй гэрэл” хэмээх дэлхийн II дайны үеийн үйл явдал дээр тулгуурлаж бичсэн романыг шүүгчид нэрлэсэн аж.

“Хамба лам Муссолини хоёр: XI Пий хийгээд Европын фашизм өсөж өндийсөн нууц түүх” ном бичсэн Дэвид Кертцерийг шилдэг намтарчаар шалгаруулсан байна. Пулитцерийн шагналыг АНУ-д 1903 онд бий болгож 1917 оноос Нью-Йоркийн Колумбын их сургууль ивээн тэтгэж олгосоор иржээ. Шагналын хэмжээ нь 10 мянган доллар юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД