АСАД ЗОЛИГ АЗТАЙ ЮМ ГЭЭЧ

2015 оны 03 сарын 20

Сирид зөрчилдөөн эхлээд дөрвөн жил боллоо. “Арабын хавар”- ын нөлөөгөөр 2011 оны гуравдугаар сарын 15-нд Дераа хотод олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлж тун удалгүй жинхэнэ бослого болон хүрээгээ тэлж, бусад хотыг ч хамарсан юм. Египетийн удирдагч Хосни Мубарак юм уу Тунисийн Ерөнхийлөгч Зин эль-Абидин Бен Алигийн хувь тавилан Башар Асадад нүүрлэх нь үү гэлтэй байв. Гэтэл түүний дэглэм унасангүй. Түүгээр ч барахгүй дайны дундуур тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль болж, Асад дахин сонгогдлоо. “Исламын улс”-ын идэвхжил ч гайхалтай байдлаар түүнд ашигтай болов. Сири дэх иргэний дайн дуусах болоогүй ч одоогийн дэглэм хадгалагдан үлдэх нь харин одоо тодорхой болж байна. Сайн нөхөд, дайсны цагаа олсон арга мэх үүнд тус боллоо. Эхний үед Ираны ач тусаар Асадын дэглэм тэсэж байв. Сирийг чухал холбоотноо төдийгүй Левант (“Исламын улс”)-уу харах цонх гэж Тегеран үзсэн юм. Хэрэв Тегеранд дайсагнадаг хүчний гарт Дамаскийн эрх мэдэл орсон бол Ираны нутаг дэвсгэр болон түүний хяналтад байсан Иракийн газар нутгийн тэр хэсэг Азербайжанаас Саудын Араб хүртэл үргэлжлэх цэргийн хүрээлэл дунд орох байв. Тэгсэн бол Ойрхи Дорнод руу түрэмгийлэл үйлдэхийг Лалын энэ БНУ мартахаас өөр аргагүй. Чухам ийм учраас Башар Асадыг зэвсгээр ч, хүн хүчээр ч Тегеран дэмжсэн хэрэг. Тухайлбал, Ливан дахь Ираны “охин” болох шийтийн “Хезболла” бүлэглэл сөрөг хүчний хяналтад байсан Сирийн хотуудын төлөөх тулаанд оролцож байлаа.

Тэгэхдээ тус бүлэглэл Израильтай хийсэн сүүлчийн дайны туршид алдсанаасаа илүү дайчдаа хэдхэн өдрийн дотор элсэнд булуулав. Маш их хохирол хүлээсэн. Өрнөдийн хийгээд Арабын ертөнц дэх дайснууд нь хэтэрхий хүчирхэг, тэд “Сирийн хавар”-т маш их хүч, хэрэгсэл зориулсан болохоор Асадын дэглэм тэсэж үлдэх эсэх нь одоо ч эргэлзээтэй гэж хэлж болно. Гэвч байдал байнга өөрчлөгдөж байна. Арабын орнууд, түүний дотор Катар, Саудын Арабын санал зөрөлдөөн болон “Арабын хавар” аажмаар бөхөж (Египетэд хувьсгал гарсны дараа тус улс Асадын эсрэг фронтоос гарсан) байсан нь Асадад ашигтай байлаа. Гэхдээ “Исламын улс” бүлэглэл тус улсын нутаг дэвсгэрийн үлэмж хэсгийг эзэлсэн явдал Сирийн Ерөнхийлөгчийн хувьд хамгийн том бэлэг болсон юм. Юуны түрүүнд “Исламын улс” өөрийн үйлдлээрээ Ерөнхийлөгч Асадын эрх мэдлийг улсынх нь дотоодод нэмэгдүүлж байв. Сиричүүд урьд нь Асад, ардчилсан өөрчлөлт хийхийг шаарддаг хүчин хоёрын дундаас сонголт хийдэг байсан бол одоо албан ёсны төр, засгийн нөгөө талд лалын эрс үзэлтнүүд зогсож байна. Өнгөрсөн оны эцсээр АНУ-ын тусгай албад илтгэснээс үзвэл Сирийн сөрөг хүчин нь нутаг дэвсгэрийнхээ ердөө таван хувийг хяналтдаа байлгадаг 1500 бүлэглэлээс бүрдэг байна.

Эзлэгдсэн бүх нутгийг “Исламын улс” юм уу, “Жебхат аннусра”- гийн алан хядагчид, тэдэнтэй холбоо сүлбээтэй бүр жижиг нэгжүүд “хянаж байна” гэж дүгнэсэнтэй Асад өөрөө ч санаа нийлдэг аж. Сирийн газар нутгаас эзэлж авсан хэсэг дээрээ “Исламын тогтоосон дэглэм (энгийн иргэдийг бөөнөөр нь буудан хороох, шариатын хууль гэгчийн хамгийн харгис, бүдүүлэг хэсгийг нь мөрдөх гэж оролддог) нь сиричүүдийг одоогийн байдлаар зовлон арай л бага тарьж буй Ерөнхийлөгчөө тойрон нэгдэхээс аргагүй байдалд оруулж байна. Башар Асадын гадаад бодлогод нь ч “Исламын улс” тус болж байна. Тус бүлэглэл “Халифат” (улс) байгуулснаа зарласнаар аяндаа Арабын дийлэнх улсын бодит дайсан нь болов. Түүнээс гадна тус бүлэглэлийн эгнээнд Өрнөдийн орнуудаас ирсэн “ариун дайн”-чид тулалдаж яваа. Тухайн улсуудынх нь Засгийн газар тэднийг буцаж ирэлгүй Сири, Иракийн элсэнд шингээсэй гэж хүсэж байдаг. Ийм нөхцөлд Асадын дэглэм Европын удирдагчдын зүй ёсны холбоотон нь болж байна. “Исламын улс”-ын эсрэг олон улсын хамтын нийгэмлэг дайн зарласнаар хамгийн аюултай дайснаасаа бусдын хүчээр салах, нэг ёсондоо хүний гараар могой бариулах туйлын аятайхан боломжийг Башар Асадад олгов.

Гэтэл АНУ болон түүний холбоотнуудыг Сирийн нутаг дэвсгэр дээр “Исламын улс”-ын эсрэг байлдааны ажиллагаа явуулахыг Дамаск хориглочихлоо. Саяхан Беньямин Нетаньяхугийн хэлсэн “миний дайсны дайсан бол миний дайсан” гэсэн томьёоллоор Өрнөд үйл ажиллагаа явуулахаас Башар Асадын хүрээллийнхэн болгоомжилсон аж. Өөрөөр хэлбэл, Өрнөдийн цэргүүд “Исламын улс”-тай тулалдахаар Сирийн газар дээр ирсэн хойноо нийслэлийг нь эзлээд авчихна гэж Дамаск сэрэмжилж буй юм. Эцсийн эцэст энэ асуудлыг Сирийн дэглэмийн эрх ашигт нийцүүлэн шийдэв. Ливийн туршлагаас санаа авсан Орос улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бүх тогтоолд, Сири рүү цэргийн хүч оруулахыг хууль ёсны болгох гэсэн шийдвэрт хүртэл хориг тавиад байлаа. Гэхдээ энэ нь түр зуурын л арга бөгөөд “Исламын улс”-ын эсрэг дайныг Сирид цэргийн интервенц хийж, Башар Асадыг унагаахад далим болгож ашиглах бодлоо АНУ, Турк хоёр орхиогүй байгаа юм. Америкийн Төрийн Департамент “Асад зайлах ёстой, Сирийн ирээдүйд түүнд суудал олдохгүй” хэмээн улиглаж, Америкийн тэжээж, бойжуулж ирсэн Сирийн сөрөг хүчин гэгчийг бүхий л хүчээр хамгаалахаа Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нь нуухгүй байна.

Тэр ч бүү хэл “Исламын улсын үйл хэргийг үргэлжлүүлэгчидтэй тэмцэх шалтгаар Асад тэд нар (Сирийн сөрөг хүчин) руу довтолбол энэ нь Асад руу дайрах үүдийг АНУ-д нээж өгнө” гэж Жон Керри улаан цайм хэлж байгаа. Тэгвэл “Исламын улсыг зайлсны дараа чөлөөлөгдсөн газар нутаг дээр Асадын дэглэм ирэхгүй байх нь бидэнд чухал” гэж Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу байр сууриа илэрхийлсэн. Башар Асадын дэглэмд ойрын саруудад бодит аюул учруулж болох цорын ганц хүч нь гадаадын интервенц байж болзошгүй юм. Америк, Иран хоёр цөмийн наймаагаа дуусгаж, Иран нь олон улсын хөл хорионы дэглэмээсээ гарсан тохиолдолд энэ нь боломжтой болно. Харин Туркийн эрх баригчид бол 2008 онд Кавказад хандсан шигээ ашиг харж хөдлөхөд эргэлзэх юм бараг л байхгүй болов уу. Геополитикийн бодит байдал өөрчлөгдөж байгааг Анкара хүлээн зөвшөөрч, иранчуудтай харилцаагаа сэргээж таарна. Сиричүүдэд ч ийн хандах магадлалтай. Дайнаас өмнө Туркийн зүүн өмнөд мужууд чухам Сирийн зах зээлд түшиглэж хөгжсөн шүү дээ.

Энэ бодит байдлыг хүлээн зөвшөөрөх үйл явц нэгэнт эхэлсэн. Туркийн нэртэй улстөрчид Асадыг “явуулах” гэж улайрахаа больсон. Туркийн эрхийг барьж байгаа “Шударга ёс, хөгжлийн нам”-ыг үндэслэгчдийн нэг, Сангийн сайд асан Абдулатиф Шенер “Асадыг унагах юм бол нийгмийн эмх журам, аюулгүй байдлын тогтолцоо, улсын тусгаар байдал тус орны нутаг дэвсгэр дээр оршин байхаа болино. Улс төрийн ямар ч уламжлалгүй, ёс зүйн хэм хэмжээгүй, улс төрийн нэг урсгалд орж цэгцрээгүй, нарийн тодорхойлсон мөрийн хөтөлбөргүй эрээвэр хуваавар бүлэглэлүүд орчин тойрноо сүйтгэж газрын хөрстэй тэгшилнэ. Асад явчих юм бол Сирийн зөрчил, мөргөлдөөнд амиа алдах хүний тоо таван саяас давах байлгүй” гэсэн байр суурьтай байна. Дамаскийн хувьд баримталж буй бодлогодоо өөрчлөлт оруулахгүй бол Сирийн асуудлыг “Шударга ёс, хөгжлийн нам”-ын дотор хүчтэй болж буй сөрөг хүчин өөрийнх нь байр суурийг сулруулахад ашиглана гэдгийг Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоан ч ойлгож байгаа биз ээ.

Оросын хувьд гэвэл Башар Асадыг хууль ёсоор сонгогдсон Ерөнхийлөгч гэж үзэж тууштай дэмжиж байдаг. Энэ байр суурь нь Москвад үр ашгаа өгөөд эхэлсэн. Орос улс өөрийн үнэнч Мубаракуудаа орхихгүй, эцсээ хүртэл тэднийхээ төлөө байхыг нь Ойрхи Дорнодын олон орон харлаа. Тэгээд Египет Орос руу найрсаж, Тунис болон Булангийн хэд хэдэн орон түүний араас замнахад бэлэн байна. Тэгэхдээ энэ үр ашгийг хэтрүүлж үнэлж болохгүй. Энэ бүс нутагт АНУ-тай ана мана өрсөлдөх улс төр, эдийн засгийн хүчин чадал Орост хангалттай биш байгаа. Тэнд Ираны нөлөө тэргүүлэх байртай байгаа болохоор иргэний дайн нь дууссаны дараа Сири улс Ойрхи Дорнод дахь Москвагийн түшиг тулгуур болно гэдэг юу л бол...

И.РЭНЧИНХАНД

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.143.196 маш муу орчуулсан чанаргүй найруулгатай байна
124.158.77.8 Маш муу орчуулжээТа юу гэж бодож байна ...
112.72.13.235 Yasan ch oilgomjgui nairuulaga wede. 2.3 dahij unshuulah ymda zarim hesge. yu geh geed yu ged bga in medegdehgu
74.137.159.139 Оросууд араар нь тавихдаа мундаг шүү.Хөөрхий сир улс
202.126.89.211 gehdee oros uls holbootnoo orhidoggui etsee hurtel unench handdag ene chanar ih chuhal uchraas ted yalj l taaraa