Оросууд хэмнэлтийг “дээрээсээ” эхлэв

2015 оны 03 сарын 04

Оросын Холбооны зөвлөлийн гишүүд цалингаа 10 хувь хорогдуулахаар болсон байна. Мөн тээвэр, томилолтын зардлаа ч 10 хувиар багасгажээ. Түүнчлэн техник, тоног төхөөрөмж худалдаж авахаасаа татгалзахаар шийдсэн аж.

Өнөөдөр болох хуралдаанаар энэ санаачилгыг хэлэлцэн батлах юм байна. Төсвөө өөр ямар аргаар танахыг бид цаашдаа ч бодно гэж Дээд танхимын тэргүүн Вадим Тюльпанов тайлбарлав. Томилолтын зардлаа хэмнэхийн тулд сенаторууд онгоцоор зорчихдоо бизнес зэрэглэлийн суудалд тухлахаа болих бөгөөд Холбооны зөвлөлийн хороод нүүдлийн хуралдаанаа сард нэг удаа л хийж байх гэнэ.

Төрийн Думын дарга Сергей Нарышкин зохион байгуулалтын зардал болон депутатуудынхаа цалинг хасах санаачилга бас гаргав. Энэ санаачилгыг Засгийн газар, Сонгуулийн төв хороо дэмжжээ. Мөн Ерөнхийлөгчийн засаг захиргааны ажилтнуудын цалинг хорогдуулаад байгаа аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.227.74 RUSSIA WORLD BEST COUNTRY, VERY GOOD
43.242.243.64 Ер нь тэд цалингүй байсан нь дээр дээ тэртэй тэргүй хөлгүй баячууд шүү дээ цалин авдагаа ч мэддэгүй гэж байгаа
43.242.243.64 1920-иод оны үед АНУ-ын Ерөнхийлөгч Хүүвэр цалингүй ажиллаж байсан гэсэн.Түүн лүгээ манай олигархи Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүд, засгийн газрын сайд нар, агентлагийн захирал дарга нар бас цалингүй ажиллавал таарна.Тэгээд ч цалин авахгүй ч хотойхгүй баячууд юм чинь.
  • 2015 оны 03 сарын 04
43.242.243.64 Харин манай гишүүдийн цалинг нэммээр юм.
  • 2015 оны 03 сарын 04