ШИНЭ БАЯН ЦЭЭЖ ӨВЧТЭЙ

2015 оны 02 сарын 09

Саятан, тэрбумтангуудынх нь тоог хүн амтай нь харьцуулахад Швейцарь улс дэлхийд толгой цохидог. Тэдний дотор гадаадын иргэд олон байх бөгөөд тэдний орлогын эх үүсвэр нь өөр улс орнуудад байдаг ч Швейцарьт аж төрөхийг илүүд үзсэн байдаг. Өнгөрсөн оны байдлаар тус улсын үлэмж баян 300 хүний найм нь ТУХН-ийн орнуудын, түүний дотор оросууд байжээ. Хуурмаг тансаглал хийгээд Украинд түрэмгийлэл үйлдэж буй гол этгээд гэж үздэг Кремльтэй дотно холбоотой байдгийнх нь төлөө эндхийнхэн Оросын олигархиудад тийм ч таатай ханддаггүй. Гэлээ ч энэ хүм үүс татвараа төлөөд, нам гүмхэн амьдардаг, тэдэнд Швейцарийн хамгийн сайхан нутагт ч амьдрах газар хэзээд олддог байна. Крымийг Орост нэгтгэснийг болон Өрнөдийн эсрэг суртал нэвтр үүлгийг дэмжих мөртөө Европын соёл иргэншилд баярлан хөөрч байдаг Оросын нөлөө бүхий хүм үүсийн банкинд байгаа мөнгийг нь ашиглуулахг үй байх, АНУ болон Европын холбооны улсад иргэдийг нь оруулахгүй байх зэрэг аргаар юм бодогдуулахыг Өрнөд хичээх болов.

Одоогийн хоригт Оросын дээд зиндааны хүмүүс бараг толгой дараалан хамрагдаад буй. Хамгийн гол нь Владимир Путиний бодлогыг дэмждэг томоохон бизнесменүүд “хар дансанд” орчихоод байгаа юм. Харин Швейцарь улс дангаар Орост хориг тавиаг үйгээр барахгүй Европын холбооны хоригт ч наймдугаар сарыг дуустал нэгдэхгүй гэж байгаа. Үүнийг ойлгож ядах юм байхгүй. Эндхийн цаг уур, татварын таатай орчныг үнэлж буй хаанахын ч бай олигархиудад Швейцарь ингэж хандахаас өөр аргагүй. Өрн өдийн хоригийн дарамтыг Оросын олигархиуд хэдийчинээ хүчтэй мэдрэх тусмаа Европын холбооны бодлогоос Швейцарь үл хамаардгийг төдийчинээ үнэлэх болно гэдгийг Цюрих сайн ойлгодог. Швейцарьт байдаг ч Кремльд ойр олигархиуд гэхээр 14.1 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хөрөнгөтэй Геннадий Тимченко юуны түрүүнд сэтгэлд бууна. Түүнийг Путиний ойрын хүрээллийн хүнийх нь хувьд АНУ өөрийн улс руу нэвтр үүлэхгүй хүмүүсийн тоонд өнг өрсөн оны гуравдугаар сард оруулаад авчээ. Тимченкогийн мэдэлд байдаг “Gunvor” хэмээх компанийн үйл ажиллагаанд Путин шууд оролцдог гэж америкчууд үздэг юм байна. Энэ компани Оросын нефтийг Өрнөд рүү гаргадаг юм. Компани харин үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй ч Путиний улс төрийн нэр хүнд, түүний эртний андынх нь хөрөнгө хоёр хамт өсөж байдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Женев дэх түүхий эд нийлүүлэгч бүлгээ гай түйтгэрээс зайлуулахын тулд Тимченко “Gunvor” компани дахь өөрийн хувийг швед түншдээ зарж орхив. Кремлийн бас нэг ивээн тэтгэгч, Лозаннад байдаг Аркадий Ротенберг, “Норильский никель”-ийн ерөнхийлөгч байсан, одоо бол Холбооны зөвлөлийн дарга Андрей Клишас нар үүнээс ч дор байдалд оржээ. Тэд хоёул Америкийн төдийгүй Европын холбооны “хар дансанд” орж орхисон аж.

Швейцарийн оросуудын ашиг сонирхол нь газар зүйн хувьд асар өргөн ч эзэмшил нь тус орны газрын зураг дээр өчүүхэн юм байдаг. Оросын олигархиудаас хэн Швейцарийн хаана амьдарч байгааг харуулсан фото зургийг “CRLF Teledata AG” агентлаг бэлтгэжээ. Түүнээс үзвэл ихэнх нь Женев нуурын эрэг дээр суудаг байна. Геннадий Тимченко, Юрий Шефлер, Дмитрий Рыболовлев, Вячеслав Кантор болон Украины Днепропетровск мужийн амбан захирагч Игорь Коломойский нар энд аж төрнө. Коломойский нь Украины залхаан цээрлүүлэгч отрядуудын гол ивээн тэтгэгч юм. Тэрбээр Женев нуурын хөвөөн дээр Геннадий Тимченкотой сайн хөрш болон амьдарч байдаг. Түүнчлэн баячуудыг “ажил хэрэгч нийслэл” Цюрих болон түүнтэй залгаа нутгууд бас татна. Тухайлбал, Виктор Вексельберг, Владимир Йорих, Олег Дерипаска нар Цугт, Александр Лебедев Люцернд, Василий Анисимов Кюснахтад, Дмитрий Якубовский Энгельбергэд амьдарч байна. Герман хэлээр ярьдаг Рапперсвиль-Йона хотод одоо бол жинхэнэ олигархи “байсан” гэж хэлж болох Михаил Ходорковский гэр бүлээрээ аж төрж буй. Оросын бэлтнүүд элбэг байх болсноос Европын хэвлэлд “Лондонград” гэж нэрлэх болсон Лондоноос ялгаатай нь бусдын анхаарлыг өөртөө татахгүй байхыг Швейцарьт байгаа тэрбумтнуудаас ТУХН шаарддаг байна.

Швейцарьт мөнгөнд хүндэтгэлтэй ханддаг ч түүнд нь Европын холбооны орнууд халдахгүй байх эрхийг өгдөггүй аж. Украины эрчим хүчний магнат, Швейцарийн “Group DF”-ийн эзэн Дмитрий Фирташийг Австрийн Вена хотод баривчилсан нь үүний жишээ болно. Түүнээс гадна өндөр орлоготой хүмүүст үйлчилдэг бага татварын дэглэмд дургүйцэх явдал Швейцарийн олон нийтийн дунд нэмэгдэж байгаа юм. Сууц түрээслэх, үйлчлэгч хөлслөх, хоол, спорт, амралт, эмчилгээнд хэдийг төлж байна гэдгээс нь эндхийн татвар хамаардаг болохоос биш тухайн хүний хөрөнгө, орлогыг хайхардаггүй юм. Өөрөөр хэлбэл, орлогын биш зарлагын татвартай гэсэн үг. Татварын ийм тогтолцоог өнг өрс өн зууны 30-аад онд бий болгожээ. Орон нутгийн эрх баригчид сууцны нэг жилийн түрээсийн хэмжээнээс хамаарч татварыг оноодог байв. Тухайн үед Женев нуурын эрэг Чарли Чаплин мэтийн хүмүүсийн байх дуртай газар болж хувирсан байна. Дэлхийн II дайнаас хойш энэ боломжийг бизнесмен үүд хийгээд гадаадын баячууд ихэд ашиглах болжээ. Өнөө цагт татварын энэ тогтолцоог ашиглан гадаадын 4200 иргэн Швейцарьт аж төрж, жил бүр бүх төрлийн татварт нийтдээ 400 сая франк төлж байдаг бөгөөд энэ нь тус улсын татварын орлогын нэг хүрэхгүй хувийг бүрдүүлж байдаг аж. Гэлээ ч энэ хүмүүсийн орлого нь олон сая, тэрбумаар нэмэгдэж байдаг. 2008 оны хямралын дараа энэ тогтолцоог эсэргүүцэгчдийн тоо энд үлэмж өсчээ. Тэдний үзэж буйгаар татварын ийм тогтолцоо хүмүүсийн ёс суртахууныг эвдэж, татварын шударга байдлыг алдагдуулж, үл хөдл өх хөрөнгийн үнийг ихээр хөөрөгдөж байгаа гэнэ. Тэгээд Цюрихд энэ онд татварын хуучин тогтолцоог өөрчилжээ. Чухам энд гадаадын 137 баян амьдарч, тэд жилд 20 сая гаруй франк татварт өгдөг байна.

АНУ болон Европын холбоог даган Украин дахь нөхцөл байдалд хамааралтай тодорхой хувь хүмүүсийн эсрэг хориг тавьж, хадгаламжийн мөнгийг нь царцаахгүй гэдгээ Альпийн энэ БНУ-ын Засгийн газрын тэргүүн Дидье Буркхальтер мэдэгдсэн юм. Энэ нь Орос-Өрнөдийн яриа хэлэлцээрт Швейцарь төвийг сахисан зуучлагч байхыг эрмэлзэж буйтай нь холбоотой юм байна. Берний эрх баригчид эртний хэд хэдэн шилтгээнийг худалдахаар төлөвлөж буйгаа зарлалаа. Гэвч уламжлал, ёс заншлаа дээдэлдэг швейцарь хүмүүс энэ шийдвэрт сэтгэл дундуур байна. “Эдгээр байгууламжийн түүхэн ач холбогдлыг ч, Швейцарийн уламжлалт үнэт зүйлсийг ч мэдэхгүй Оросын олигархиуд шилтгээнүүдийг худалдах авах вий” хэмээн болгоомжилж байна гэж Швейцарийн өвийн нийгэмлэгийн төлөөлөгч Моника Сутер сэтгүүлчдэд учрыг тайлбарлажээ. Түүнээс гадна эдгээр шилтгээнийг хувийн өмч болчихоор жуулчин очиж үзэж чадахаа болино. Оросын худалдан авагчдын сонирхол гадаадын хөрөнгө оруулагчдынхаас өөр байдаг гэнэ. Тэд сониуч нүднээс далд дам газрыг эрж хайдаггүй, бэл бэнчинг нь харуулахуйц өртөг өнд өртэй үл хөдлөх хөрөнгөнд дуртай байдаг. Шилтгээнүүдийг худалдахаар шийдмэгц тэдгээрийг авахын төлөө өрсөлдөөнд оролцогчдын тэргүүнд чухам ийм оросууд л ирэх болно гэж Швейцарийн холбогдох хүмүүс үзэж байна.

Р.ЖАРГАЛАНТ