ШИНЗО АБЭ: АЛАН ХЯДАГЧИД БИДНИЙ БАЙР СУУРИЙГ ӨӨРЧИЛЖ ЧАДАХГҮЙ

2015 оны 02 сарын 03

Японы өөрийгөө хамгаалах хүчин “Исламын улс” бүлэглэлийн байрлалыг бөмбөгдөхөд оролцох боломжийг Ерөнхий сайд Шинзо Абэ нь няцаав. Тэр ч бүү хэл холбоотнуудын эвсэлд ар талаас нь ч дэмжлэг үзүүлэхгүй гэж Парламентынхаа Дээд танхимд үг хэлэхдээ тэрбээр мэдэгдсэн байна. Иргэдийнхээ амь насыг нь аврахад өөрийгөө хамгаалах хүчнийг ашиглах шаардлагын тухай Абэ байр сууриа илэрхийлэхдээ Парламентаар батлуулсан тодорхой тогтолцоо байх нь чухал болохыг тэмдэглэв.

“Исламын улс” бүлэглэл Японы хоёр иргэнийг барьцаалж, цаазалсны дараа өөрийгөө хамгаалах хүчнийг хилийн чанадад ашиглах тухай асуудал бүр ч хурцаар тавигдах болсон байна. Японы Үндсэн хуулиар зэвсэгт хүчнээ хилийн чанадад ашиглахыг саяхан болтол хориглож байгаад өнгөрсөн оны долдугаар сард хуульд өөрчлөлт оруулжээ. Тэгээд Японы оршин тогтноход, хүн амынх нь амь нас, эрх чөлөөнд шууд аюул занал учирсан тохиолдолд хүч хэрэглэж болохоор заасан байна.

Харин “Исламын улс” бүлэглэл хүмүүсийг нь барьцаалсан саяхны тохиолдол Үндсэн хуулийн шинэ заалтад хамаарахгүй байжээ. Гэхдээ алан хядагч хүчнүүд Японыг айлгаж, бидний баримтлах байр суурийг өөрчилж чадахгүй гэж Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдлээ. Түүний хэлснээс үзвэл алан хядагчдад Япон улс бууж өгөхг үй, гэмт хэрэгтнүүдийг шийтгэл хүлээлгэлг үйгээр өнгөрүүлэхгүйн тулд япончууд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтарч ажиллах аж. Өнгөрсөн онд “Исламын улс” бүлэглэл гадаадын таван иргэнийг цаазалжээ.

Одоо тэдэнд гадаадын зургаан хүн барьцаалагдаад байгаагийн хоёр нь орос хүн гэнэ. Энэ бүлэглэлийг АНУ, Канад, Их Британи, Австрали, Турк, Египет, Арабын нэгдсэн Эмират, Энэтхэг, Индонез, Орос улсууд алан хядагч байгууллага хэмээн хүлээн зөвшөөрөөд байгаа юм байна.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД