ЧУРКИН АМЕРИКИЙГ БУРУУТГАЛАА

2015 оны 01 сарын 23

Нөхцөл байдал хурцадсан нь Европ дахь хуурай замын цэргийн командлагч Бен Хожес Киевт ирсэнтэй “хачирхалтай янзаар” давхацсанд НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин анхаарал хандуулав. Энд суугаа Америкийн байнгын төлөөлөгч Саманта Пауэр Украины хэрэг явдалд Орос хөндлөнгөөс оролцож байна гэж зэмлэснийх нь хариуд Оросын дипломатч ийм үг хэлсэн байна. Тэрбээр Украины хямралын туршид АНУ өдөөн турхирсан ажиллагаа явуулж ирсэн гэж үзэж буйгаа энд мөн илэрхийлсэн аж. Америкийн өндөр албаны хүмүүс Украинд очсоны дараа л тэндхийн эрх баригчид зөрчилдөөнийг гүнзгийрүүлсэн үйл ажиллагаагаа хүчтэй болгодог юм. Энэ удаа ч Европ дахь Америкийн цэргийн командлагч Киевт очсоноос байлдааны ажиллагааг шатлан өргөжүүлсэн гэж Виталий Чуркин тэмдэглэв. Хожес Киевт сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, Америкийн командлал Украины зэвсэгт хүчинтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэсэн байна. Тэгвэл Вашингтон хараагаа чиглүүлсэн газар бүрт, тухайлбал Ирак, Ливи, Сири, Украинд байдал тогтворгүй болж, хямрал үүсэж, цус урсдаг юм гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд оролцогчдод хандаж Чуркин хэлжээ. 

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.142.223 Та юу гэжfuck you durak ivan бодож байна ...