“Исламын улс” ЯПОНООС МӨНГӨ НЭХЭВ

2015 оны 01 сарын 21

72 цагийн дотор 200 сая доллар өгөхгүй бол олзлоод байгаа Японы хоёр иргэний толгойг авна хэмээн “Исламын улс” заналхийлж байна. Японы хоёр иргэний дэргэд хар хувцастай лалын дайчин зогсож байгааг харуулсан бичлэгийг тэд түгээжээ. Тэгээд “Исламын улсын” эсрэг дайтаж буй улсуудад 200 сая доллар өгөхөөр Японы эрх баригчид шийдвэрлэснийг сануулсан аж. Лалын дайчдын байрлалд Өрнөдийн орнууд агаараас цохилт өгч эхэлсэн өнгөрсөн оны наймдугаар сараас “Исламын улс” барьцаалсан гадаадын хүмүүсийг цаазалж байгаа бичлэгийг олонд түгээх болсон юм. Эхний хүн нь Америкийн сэтгүүлч Жеймс Фоули байсан. ТАСС мэдээлснээс үзвэл эднийхэнд гадаадын хэд хэдэн хүн олзлогдоод буйн дотор хоёр орос байгаа аж. Тэднийг аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд гээд байгаа юм байна. Тэдний нэр ус ч тодорхой болж, нэг нь Сергей Ашимов хэмээх орос, нөгөө нь Казахстаны иргэн Жанбулат Мамаев аж.

Р.ЖАРГАЛАНТ