ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР түүхэндээ хамгийн өндөр төсөв төлөвлөжээ

2015 оны 01 сарын 15

 

Умард Солонгосын цөмийн хөтөлбөр болоод Дорнод Хятадын тэнгист БНХАУ-ын оролцоо ихэсч буй нь, түүний дотор Сенкаку арлын эргэн тойронд хоёр улсын хооронд сүүлийн хоёр жилд нутаг дэвсгэрийн маргаан хурцадсан нь Токиогийн санааг зовоосоор байна. Японы Засгийн газар өчигдөр хуралдаж, 2015 оны санхүүгийн жилийн төсвийг баталжээ. Үүгээр цэргийн зардлыг 4.98 их наяд (42.2 тэрбум доллар) иен болгосон нь хамгийн өндөр хэмжээ аж. Хил орчмын газар нутагтаа ажиглалт хийх, Америкийн Тэнгисийн цэргийн хүчний баазыг Окинава арал руу шилжүүлэх зэрэгт ихээхэн хөрөнгө зарцуулах шаардлагатай болсон байна. Америкийн цэргийн баазуудтай холбоотой зардалд энэ онд 149 тэрбум иен (1.26 тэрбум доллар) зориулах нь. Алслагдсан арлууддаа ажиглалт хийх тогтолцоог сайжруулахын тулд 350 тэрбум иенээр харуулын “Кавасаки Р-1” онгоц 20 ширхгийг худалдаж авах аж. Түүнээс гадна F-35 бөмбөгдөгч онгоц зургааг авахад 103 тэрбум иен (873 сая доллар) зарцуулна. Япон улсын энэ оны төсөв 96.3 их наяд иенд хүрч буй нь түүхэнд хамгийн дээд хэмжээ аж. Энэ төслийг Парламентаар хэлэлцэнэ.

Р.ЖАРГАЛАНТ