УКРАИНЫ ХЯМРАЛЫГ ОРОСЫН ОРОЛЦООГҮЙГЭЭР ЗОХИЦУУЛЖ ЧАДАХГҮЙ

2014 оны 12 сарын 22

  Украины хямрал хийгээд ОХУ-тай тогтоосон харилцааныхаа ирээдүйн талаар ямар санаа бодолтой байдгийг нь Америкийн төрийн ажилтнууд, Оросыг шинжилж судалдаг хүмүүсээс сонсох зорилго өвөрлөн Оросын “Внешняя политика” агентлагийн захирал Андрей Сушенцов саяхан Америкт очжээ. Вашингтонд түүнийг очиход Украинд дэмжлэг үзүүлэх тухай хуульд Обама гарын үсэг зурахаар зэхэж байв. Энэ баримт бичгээр бол Киевт АНУ 350 сая долларын цэргийн зэвсэг, техник өгөх, Оросын эсрэг шинэ хориг тавих гэнэ. Энэ санаачилга нь Орос дахь дэглэмийг солих нь АНУ-ын эцсийн зорилго юм байна гэх Москвагийн бодлыг лавшруулсан аж. Харин Вашингтонд түүнд анзаарагдсан зүйл бол одоогоор энэ нь АНУ-ын тууштай зорилго биш байв. Тэгэхдээ Оросын дотоод байдал нь нийгмийн тэсрэлийг өдөөх юм бол Орос дахь дэглэм унахыг түргэсгэх боломжийг америкчууд ашиглахгүй гэсэн үг биш. Цагаан байшин, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Пентагонд болон Оросын асуудлаарх Америкийн шинжээчидтэй ярилцаж байхад Оросоос далдуур хуйвалдаан зохион байгуулах нь битгий хэл Москватай харилцах талаар хоорондоо зөрчилгүй, нэгдмэл чиг шугам боловсруулахад Вашингтонд ихээхэн бэрхшээл тулгарч буй талаар ярьж байжээ. Украины хямралын талаарх бодлогодоо Америкийн эрх баригчид Москваг ойрын зуун жилд стратегийн дайснаа болгож хувиргалг үйгээр шийтгэчих арга замыг хайж байгаа аж.

Оросын эдийн засагт хүндрэл учирч буйд баярлаж байгаагаа америкчууд нуугаагүй ч Москва гомдохдоо өсөрхөж ямар айхтар хариу барих бол хэмээн болгоомжилж байна гэнэ. Тухайлбал, Америкийн санхүүгийн тогтолцооны эсрэг хакерын довтолгоо хийх ч юм уу, эсвэл БРИКС-ийн орнуудтайгаа хамтран долларын байр суурийг сулруулах вий хэмээн сэрэмжилж байгаа юм байна. Түүнээс гадна Оросын эсрэг АНУ-ын тавьж буй хоригууд нь Украинд Оросын хийж байгаа үйлдлээс үүдэж л аргагүйн эрхэнд авсан арга хэмжээ болохыг америкчууд тэмдэглэж байжээ. Энэ хямралаар НАТО-г Орос шалгаж байгаа бөгөөд богино хугацаанд, дутуу дулимаг мэдээлэл дээр үндэслэж хариу үйлдэл хийх шаардлагатай болдгоос алдах эрсдэл бий аж. Тиймээс Украины хямралд гүнзгий оролцохыг, Оростой сөргөлдөөнөө даамжруулахыг америкчууд хүсэхгүй байгаа гэнэ. Виктор Януковичийг унагасан үйл явдалд АНУ-ын гүйцэтгэсэн үүргийг Москва дөвийлгөж байна. Тэр төрийн эргэлт Украины дотоод хямралын үр нөлөө байсан гэж Америкийн шинжээчид үзэж байв.

Украины бодлогод АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Виктория Нуландын оролцоог тохиолдлын чанартай гэж үзэх хүн Вашингтонд олон. Нуландын Киев дэх үйл ажиллагаа шууд бусаар түлхэц өгсөн болохоос биш Януковичийг унагах төлөвлөгөөг АНУ-д боловсруулаагүй гэж төрийн ажилтнууд, шинжээчид нэгэн дуугаар хэлж байжээ. Украины хямралыг даамжруулахад АНУ ямар нэг хэмжээгээр буруутайг хэлэх хүн цөөнгүй тааралсан байна. Энэ хямралын нөхцөлд Обамагийн засаг захиргаа Украинд явуулж буй Оросын бодлогод саад учруулах, тэгэхдээ зөрчилдөөнд өөрсдийгөө шууд татагдан орохоос зайлсхийж, Москватай хэвийн харилцаатай байх боломжийг хадгалж үлдэхийг эрмэлзэж байгаа бололтой байна гэнэ. Хоригт автан Орос бодлогоо өөрчлөхгүйг америкчууд ойлгож буйд эргэлзэх юмгүй. Андрей Сушенцовын үзсэнээр Украинд болж буй үйл явдлыг үнэлж цэгнэхдээ америкчууд хэдэн айхтар алдаа хийж байгаа бололтой.

Оросын бодлогыг эндхийн шинжээчдийн олонх нь Владимир Путин гэдэг хувь хүнд хандах байдлаараа дүгнээд байх шиг байжээ. Украины дотоод бодлогыг бараг хэн нь ч хайхрахгүй байна. Энэ нь Донбассаас дүрвэж буй хүм үүсийн 75 хувь нь Оросыг зорьж, Украины сонгуульд хүн ам нь маш хойрго оролцож, зүүн өмнөд нутгийнх нь хотуудад зэвсэглэсэн нууц байгууллагынхан хорлон сүйтгэх ажиллагаа идэвхтэй хийж буйг Америкийн шинжээчид анзаарч чадахг үйд хүргэж байна. Украины эдийн засгийн байдлыг Оросын оролцоог үйгээр тогтворжуулж хэзээ ч чадахгүй гэж үзэж буйгаа шинжээчдийн ихэнх нь нуухгүй байжээ. Бас Орос, Өрнөдийн хооронд дипломат хэлхээ холбоо дутагдаж буйг зөвш өөр өхгүй хүн тааралдсангүй гэнэ. Европын аюулгүй байдлын асуудлаар Гэрээ байгуулах Оросын санаачилгыг АНУ-д саяхнаас л нухацтай авч үзэж эхэлжээ. Өрнөд хийгээд Орос хэл амаа ололцох нь чухал болохыг хүлээн зөвшөөрөхөд хүргэж буй нь Украины хямралын эхний нааштай үр дүн гэж үзэж болохоор байгаа аж.

Р.ЖАРГАЛАНТ