Хятадад Африк БӨХӨЛЗӨЖ БАЙНА

2014 оны 12 сарын 22

  Хятадын нөлөө хааяагүй ихсэж байна гэж сүүлийн үед дэлхий дахин их ярих болж байна. Хөрөнгө оруулагчдын хувьд хоёрдугаар зэргийн ач холбогдолтой гэгддэг бүс нутгуудад ч Хятадын хөр өнгө, дипломат үйл ажиллагаа идэвхжиж буй гэх болсон. Тухайлбал Африк тивд Хятад ихээхэн “түрэмгий” хандаж, тэгэхдээ дэлхийд тэргүүлэх гэж өрсөлдөж буй гүрэн шиг зан гаргалгүй ядуу орнуудын хөгжилд туслагчийн дүрийг илүүтэй үзүүлэх болсон байна. Үүнийг нь Бээжингийн улс төрийн амбиц нэмэгдэж буйтай нь холбон тайлбарлах нь цөөнгүй. Хятадын гадаад бодлогын гол чиг хандлага нь Ази, Номхон далайн бүс нутаг, Дундад Ази юм. Хятад, Африкийн харилцааны улс төрийн зарчмын ганц асуудал нь Тайванийг хүлээн зөвшөөрөхгүй байх явдал. Тайванийг олон улсын харилцааны бие даасан субъект гэж үзэхгүй байгаа хэнтэй ч эдийн засгийн салбарт хамтарч ажиллахад Хятад бэлэн байгаа юм. Тайвань ч бас яг ийм болзол тавьдаг аж.

Африкийн зарим орон Тайваний бие даасан байдалд хандах хандлагаа өөрчлөн Хятад, Тайвань хоёрын харилцааны энэ эгзэгтэй байдал дээр нь тоглолт хийдэг байна. Тодруулбал, Сенегал, Төв Африкийн БНУ Тайванийг хүлээн зөвш өөрөх тухай шийдвэрээ таван удаа өөрчилж, өвөрмөц дээд амжилт тогтоосон тохиолдол бий аж. Тус тивийн өөр долоон орон ийм араншин нэгээс дээш удаа гаргаж байжээ. Эдийн засгийн хувьд бол Африк нь Хятадын сонирхлыг ихээхэн татдаг бүс нутаг. Эрчимтэй хөгжиж буй Хятадын аж үйлдвэр нь эрчим хүч, түүхий эдийн ихээхэн нөөц шаардаж буй юм. Африктаа нефть, хий, төмрийн хүдрийн үлэмж нөөцтэй Алжир, Нигери, ӨАБНУ, Ангол, Суданд Хятадын анхаарал голлон төвлөрч байгаа. Хятад улс саяхан болтол эрчим хүчний эх үүсвэрийнхээ хэрэгцээний дөрөвний нэг хүртэлх хувиа Африкаас нийлүүлж байжээ. Африкийн орнуудад шийдвэр гаргахдаа хөрөнгө оруулагчаа тухайн улс, нутгийн эрх баригчдад зохих хүндэтгэл үзүүлэх ёстой гэж үздэг байна. Энэ нь шууд авлига өгөх гэхээсээ Засгийн газрын тэргүүнээс аваад мужийн амбан захирагч юмуу түүнээс доод түвшний удирдагчдад янз бүрийн урамшуулал олгох явдал аж. Ийм маягаар “бетонон дипломат” гээч юм үүссэн бөгөөд Африкийн дээд зиндааныхны нэлээд дурладаг дэд бүтцийн томоохон төслүүдэд нь ихээхэн хөрөнгө оруулахыг ийн нэрлэдэг юм байна. Ямар нэг ордод нэвтрэх эрх олж авсан Хятадын компаниуд тухайн оронд аливаа нэг юм барьж байгуулж өгөх үүрэг хүлээдэг байна. Жишээ нь Замбийн нийслэл Лусака хотод ийм зарчмаар Хөдөлм өр, олон нийтийн ажлын яам, Улсын хувьчлалын агентлагийн байр, тэр ч бүү хэл Хөлбөмбөгийн ордон босжээ. Тус тивийн барилгын зах зээл дээр Хятадын компаниудын хувь хэмжээ 30-40 хувьтай байдаг болж. Гэтэл Африкийн зах зээл дээр Хятад хатуу ширүүн өрсөлдөөнтэй нүүр тулгарчээ. Колонитой байсан гүрнүүд болон АНУ Баруун Африк дахь байр сууриа Хятадын компаниудад алдахад маш дургүй байх нь ойлгомжтой. Энэтхэг ч Хятадаас дутахгүй нөөц эндээс олж авах гэж булаацалдана.

2000-аад оны дунд үеэс Африкийн байгалийн баялгаас хүртэх ажилд Бразил, Турк, Япон, Орос улс ханцуй шамлан орох болжээ. Хятад хар тивээс уран хайх, олборлоход ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Дэлхийн ураны зах зээл дээр Канад, Казахстан, Австрали улсууд олон жил тэргүүлж ирсэн. Эдний хоёртой нь Хятад худалдаа хийдэг. Одоо бол ураны шинэ нийлүүлэгчээр Намиб, ӨАБНУ, Нигерийг сонгоод байна. 2015 оноос Намибийн Хисаб хэмээх ордоос жилд 5700 тонныг олборлож, тус улс уран экспортолдог дэлхийн томоохон орны нэг болох төл өвтэй байна. Өөрийн нутаг дээр АЦС-ын тоог ойрын арван жилд хоёр дахин нэмэгд үүлэхээр төлөвлөж буй Хятад улс гол импортлогч нь болох юм. Энд нэг зүйлийг онцлоход Африкт Хятадын гаргаж буй ааш араншин шүүмжлэл хүлээх нь ихсэж, түүнийг шинэ колоничлолын бодлого явуулж байна гэж буруутгах болов. Энэ нь Хятадын компаниуд эндхийн дээд зиндааныхны сул дорой байдлыг ашиглан Африкийн улсуудын нөөцийг юу ч үгүй болтол ховх сорж байгаатай холбоотой аж. Бээжинг бас Африкийг бохирдуулж байна гэж үздэг. Түүнээс гадна Хятадын компаниуд эндхийн хүмүүсийг хөлсөөр ажиллуулалгүй, өөрийн ажиллах хүчийг авчирдаг юм байна. Зарим эх сурвалжаас үзвэл Африкт 600 гаруй мянган хятад хүн ажиллаж буй гэнэ. Африкийн орнуудын удирдагчид хөрөнгө оруулагчтайгаа харилцаагаа муутгахаас болгоомжилдгоос энэ бүхнийг анзаарааг үй мэт дүр эсгэдэг байна. Хятадаас авдаг хөрөнг өөр байгалийн баялагтай ӨАБНУ, Замби, Нигери улсууд толгой цохиж байна. Африкаас Хятадын авдаг зүйлийн тавны дөрөв нь ашигт малтмал аж. 2013 онд Хятадаас шууд оруулсан хөр өнгө 20 тэрбум доллараас давсан нь Хятадын хувьд атга чимх мэт ч Африкт бол үлэмж хэмжээнийх гэж хэлж болно. Хятадын олон төслийг энд эрэлт дээр түшиглэж хэрэгж үүлэх боломжтой. Учир нь арфикчуудын орлого өсөж буй.

Статистикийн хөдөлшгүй баримт байхгүй ч Африкийн нэг хүнд ногдох ДНБ өнгөрсөн арван жилийн хугацаанд дор хаяж гуравны нэгээр нэмэгдсэн байна. Хятадын бараа хямд, хэрэглэхэд хялбар, хийц бүдүүн баараг зэрэг байдлаараа африкчуудад их таарч тохирдог байна. Тиймээс Африкийн зах зээл хятадуудад “бөхөлзөхөөс” аргагүй болжээ. Африкийн орнуудын удирдлагатай ойлголцоход эерэг нөлөө үзүүлж буй нэг хүчин зүйл нь тэдний дотоод бодлогод оролцохыг Бээжин сонирхохгүй байгаа явдал аж. Хүний эрхийг зөрчиж байна гэж Өрнөдийнхөн шиг Хятад улс шүүмжилдэгг үй. Африкийн эрх баригчидтай хэл амаа ололцоход нь энэ байдал хятадуудад тус болдог, харин Өрн өдийнхний дургүйг айхтар хүргэдэг байна. Тухайн үед Төрийн нарийн бигийн дарга байсан Хиллари Клинтон 2012 онд Африкийн орнуудаар явж байхдаа “өгсөн мөнгө нь дарангуйлагчийн гарт очиж буйд улс орнууд сэтгэл зовохгүй байна” гэж шүүмжилсэн бөгөөд энд Хятад гэж нэр заагаагүй ч хэнийг хэлсэн нь ойлгомжтой юм.

Р.ЖАРГАЛАНТ