Черчиллийн эд зүйлийг худалдав

2014 оны 12 сарын 20

Их Британийн Ерөнхий сайд агсан Уинстон Черчиллийн зурсан “Чартвеллийн алтан загастай цөөрөм” хэмээх зургийг Лондоны Sotheby’s дуудлага худалдаа 1.8 сая фунт стерлинээр заржээ. Ер нь бол Черчиллийн 15 бүтээлийг худалдахаар бэлдсэн байж. 1.5 сая фунт стерлинг нь Черчиллийн бүтээлүүдийн хувьд дээд үнэ аж. Уг зургийн эхний үнэ 400-600 мянган фунт стерлинг байжээ.

Английн Ерөнхий сайд агсны нэртэй холбоотой 300 гаруй эд зүйлийг дуудлага худалдаанд тавьсан байв. Тэдний дотор бичиг баримтын болон янжуурын хайрцаг, үг, ярианы бичлэг, хүмүүсийн өгсөн бэлэг сэлт ч байсан гэнэ. Эдгээрийг Черчиллийн таван хүүхдийн бага болох Мэри хадгалж байжээ. Эл эмэгтэй 91 насандаа хүнд өвчний улмаас энэ оны зургадугаар сард өөд болсон аж.